Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Макрон шинэ ерөнхий сайд нэрлэхээс татгалзаж, Францын улс төрд хямрал үүсээд байна

Товч агуулга: Францад долоодугаар сард парламентын сонгууль болсон. Тус сонгуульд аль ч нам засгийн газар үүсгэх суудал авч чадаагүй юм. Ерөнхийлөгч Эммануэль Макрон хамгийн их санал авсан зүүний үзэлтэй "National Popular Front" эвслээс ерөнхий сайд нэрлэхээс татгалзсан шийдвэр энэ долоо хоногт гаргажээ. Үүний улмаас сонгууль болсноос сар гаруй хугацаа өнгөрөөд байхад Франц шинэ засгийн газар, ерөнхий сайдгүй байгаа юм.


Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон зүүний жигүүрийн намуудын эвсэл болох “New Popular Front”-оос ерөнхий сайд томилохоос татгалзаж, тус орны улс төр дэх хямрал гүнзгийрлээ.

Үүний оронд сар гаруй үргэлжилсэн хэлэлцээг дахин шинээр үргэлжлүүлнэ гэж Францын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдсэн байна.

Одоо Францын парламент буюу Үндэсний Ассемблей хэт зүүн, төв, хэт баруун үзэлтэй намууд гэх гурван хэсэгт хуваагдсан байгаа юм.

Яагаад Францын парламент хуваагдав

Зургаадугаар сард Европын парламентын сонгууль явагдсан юм. Тус сонгууль Европын холбооны орнуудаас намууд өрсөлддөг. Макроны төвийг сахигч нам тэрхүү сонгуульд их муу үр дүн үзүүлсэн тул тэрбээр улсдаа ээлжит бус сонгууль зарласан юм.

Тус сонгуулийн нэгдүгээр сард зургаадугаар сарын 30-нд явагдаж сөрөг хүчний барууны үзэлтэй нам ялалт байгуулсан. Хоёрдугаар шатны санал хураалт долоодугаар сарын долоонд явагдаж, барууны үзэлтэй “National Rally” нам ялалт байгуулна гэж таамаглаж байсан.

Сонгууль болохоос өмнө “National Rally”-д ялалтыг өгөхгүйн тулд зүүний болон төвийг сахисан үзэлтэй олон зуун нэр дэвшигч нэрээ татаж үлдсэн нэр дэвшигчдэд саналыг төвлөрүүлэх алхам хийсэн.

Санал хураалт дууссаны дараа явуулсан асуулгаар “National Rally” болон тэдний холбоотон нам 143 суудал, Эммануэль Макроны төвийг сахигч намууд 168 суудал, зүүний үзэлтэй намууд 193 суудал авсан гэх үр дүн гарчээ.

Францын парламент 577 суудалтай учир олонх байр суурийг авахын тулд аль нэг нам 289 суудал авах шаардлагатай. Ийм учраас аль ч нам олонх байр суурийг олж авч чадаагүй гэсэн үг.

Тэр цагаас хойш парламентад суудал авсан намууд хэлэлцэн зөвлөлдөж байгаа ч засгийн газар байгуулж, ерөнхий сайд томилж чадаагүй хямралд орсон байгаа юм.

Макрон зүүний үзэлтэй намуудын эвслээс ерөнхий сайд томилоогүйн шалтгаан

Гол шалтгаан нь зүүний үзэлтэй намуудын эвслээс ерөнхий сайд томилсон тохиолдолд парламент дахь бусад намууд эсэргүүцлийн санал хураалт явуулна гэдгийг Макрон мэдэж байгаа явдал юм.

Сонгуулиас хамгийн их санал авсан нь зүүний үзэлтэй “New Popular Front” эвсэл. Ийм учир ерөнхий сайдыг намаас нь сонгох ёстой гэж тус нам үзэж буй.

“NPF” олон хоногийн турш эвслийн гишүүдтэйгээ хэлэлцсэний дараа төрийн алба хаагч, эдийн засагч Люси Кастетийг ерөнхий сайдад дэвшүүлэхээр тохиролцсон юм.

Кастетс Макронтой уулзахдаа зүүнийхэн дараагийн засгийн газрыг байгуулах эрхтэй гэжээ. Түүнийг ерөнхий сайдаар томилохоос татгалзсан мэдэгдэл Элисейн ордон гаргахаас өмнө “NPF” эвсэл Кастесийг дэвшүүлэх тухай биш л бол хэлэлцээнд оролцохгүй хэмээсэн байна.

Харин Францын барууны үзэлтэй намуудын удирдагч нар “NPF”-ээс ерөнхий сайдад нэр дэвшиж буй хүмүүст шууд хаалт тавина гэсэн нь Макроны сонголтыг багасгаж, наашаа ч үгүй цаашаа ч үгүй нөхцөл байдалд оруулаад буй.

Зүүнийхний сүрдүүлэг

Өөр нэгэн зүүний үзэлтэй нам болох “France Unbowed”-ийн дарга Макроныг зүүн жигүүрийн ерөнхий сайд томилохоос татгалзаж буй явдлынх нь төлөө ардчиллын эсрэг эргэлт хийсэн гэж буруутгажээ.

Тус нам ням гарагт /2024.08.25/ мэдэгдэл гаргахдаа Макрон ирэх өдрүүдэд “NPF”-ээс ерөнхий сайд сонгохгүй бол түүнийг импичлэх арга хэмжээг эхлүүлнэ гэсэн байна.

Францын Үндсэн хуулийн 68 дугаар зүйл нь парламентад ерөнххйлөгчийг үүрэг ажлаа биелүүлээгүй гэх үндэслэлээр огцруулж болно гэж бичсэн байдаг аж.

Гэхдээ “France Unbowed” Макроныг импичлэнэ гэсэн сүрдүүлэг нь амжилтад хүрэх магадлал багатай. Учир нь “NFP” эвслийн гишүүн болон Социалист нам үүнээс татгалзжээ.

Мөн импичмент эхлүүлэхэд Үндэсний ассамблей болон Сенатын танхимын гишүүдийн гуравны хоёр нь дэмжих шаардлагатай.

Макроны сонирхол бол төвийг сахисан зүүний эсвэл барууны үзэлтэй хүнийг ерөнхий сайдаар сонгох. Гэхдээ “NFP”-ийн гишүүд болох Ногоон, Социалист, Коммунист намууд ерөнхий сайдыг сонгох хэлэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн барууны намуудын эвсэл “NFP”-ээ сонгосон хэнийг ч дэмжихгүй хаалт хийнэ гэж мэдэгдсэн тул Макрон мухардмал байдалд ороод байна.

Эх сурвалж: Euro News, Al Jazeera, Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН
2024-08-29 08:23

угаасаа Баруун Европ, ЕХ Америк ах нарынхаа заавараар явж байгаад удахгүй Тарж бутарна, Цаг хугацааны асууд�##�,

Зочин
Зочин
2024-08-29 15:29
Reply to  ИРГЭН

?юу үнэн энэ үнэн. Утсанхүүхэлдэйнүүд

Холбоотой мэдээ

Back to top button