Эль Сальвадорт 6.1 магнитуд хүчтэй газар хөдөлжээ
Эль Сальвадор улсын эргийн ойролцоо 6.1 магнитуд хүчтэй газар хөдөлсөн хэмээн АНУ-ын Геологийн албанаас мэдээлсэн байна. Орон нутгийн эрх баригчид мэдэгдсэнээр одоогийн байдлаар ямар нэгэн дэд бүтцийн хохирол, хүн бэртэж гэмтсэн тохиолдол илрээгүй байгаа юм.
Тус улсын Байгаль орчин, байгалийн нөөцийн яам (MARN) газар хөдлөлт орон нутгийн цагаар 15:57 минутад Мизата далайн эргээс өмнө зүгт 70 км-ийн зайд газрын гадаргаас 13 км-ийн гүнд болсон гэжээ.
“MARN” нэмж мэдэгдэл хийхдээ цүнами үүсэх эрсдэл байхгүй, газар хөдлөлтийн идэвхжилийг сайтар хянаж байгаа хэмээсэн юм.
Эль Сальвадор бол тектоникийн хавтангуудын идэвхжил өндөр байдаг Номхон далайн галт цагариг гэх бүс нутагт байрладаг тул газар нутагт өртөмтгий.
Сүүлийн жилүүдэд тус улсад хэд хэдэн удаа хүчтэй газар хөдөлж, ялангуяа баруун бүсэд чичиргээ их мэдрэгдэж байгаа. Хоёр өдрийн дотор 120 чичиргээ хүртэл бүртгэгдэж байсан юм.
Эх сурвалж: Xinhua
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.