Өмнөд Солонгост сүүлийн 8 жилд анхны удаа төрөлт нэмэгдэв
БНСУ бол дэлхийн хамгийн бага төрөлтийн түвшинтэй орон. Ийм учраас тус улс төрөлт маш бага буйг үндэсний аюулгүй байдлын эрсдэл хэмээн үзэж төрөлтийг дэмжих яам хүртэл үүсгэх гэж байгаа юм.
Тэгвэл энэ оны хоёрдугаар улиралд сүүлийн 8 жилд анхны удаа төрөлт нэмэгдсэн байна. Лхагва гарагт /2024.08.28/ Солонгосын статистикийн хороо мэдээлснээр дөрвөөс зургаадугаар сарын хооронд 56,838 хүүхэд мэндэлжээ.
Энэ нь өмнөх оны мөн хугацаатай харьцуулахад 1.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин зургаадугаар сард шинээр төрсөн хүүхдийн тоо 1.8 хувиар буурч 18,242 болсон нь өмнө жилүүдийн зургаадугаар саруудад үзэгдэж байгаагүй бага тоо.
Төрөлтийн нийт түвшин буюу эмэгтэй хүн амьдралынхаа туршид төрөх дундаж тоо 2024 оны хоёрдугаар улиралд өмнөх жилийнхээс өөрчлөгдөлгүй 0.71 хэвээр байжээ. Энэ нь түүхэн доод хэмжээ юм.
Эрдэмтэд цагаачлалгүйгээр хүн амынхаа тоог тогтвортой барихын тулд төрөлтийн түвшин 2.1 байх ёстой гэж үздэг.
Нас баралтын хувьд энэ оны хоёрдугаар улиралд 84,147 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Нас баралт төрөлтөө давсан тул хоёрдугаар улиралд БНСУ-ын хүн ам 27,309-өөр буурсан байна.
2019 оны дөрөвдүгээр улирлаас хойш БНСУ-д нас баралтын тоо төрөлтийг давсан юм.
Эх сурвалж: Yonhap News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХАНГУ НАРАА ХАНГУ ХҮҮХНҮҮДЭЭ МАНАЙ МОНГОЛД ИРЭЭД ХЭЭЛ АВААД БУЦЧИХАА БИ Л ЛАВ 10 ХҮҮХЭН ХЭЭЛТҮҮЛЭХЭД БЭЛЭН БАЙНА ИРАА ИР ИРЭЭД ЦАГААН БУДААНЫ БООВ ИДНЭЭ ГЭЖ ЗАР ТАВИАРАЙ ХА ХА ХА
Erguu min huuhed hiih aav oldohgui baigaadaa bish ediin zasgiin hamaaralaas shaltgaalj olon huuhed osgoj chadahgui bolchood huuhdee gargahgui bgaa yum. iimhen yumand tolgoi ajilahgui cham metiin iq dooguur udam muutai duraakuud hurdan daldarch alga boloh boltugai~
Хаха тэгвэл солонгос улс сөнөж мөхнө шүү. Толгой төрөлхийн ажиллагаагүй, хулчгар монгол цус авч сөнөх байлгүй.
Худлаа мэдээлэл бна
Gaj dontoi bagi nar huuhdee alchaad bgaashde..aimar humuus