Судалгаа: Нохой хүний яриаг ойлгодог байж магадгүй
Эрдэмтэд хүмүүс нохойтой soundboard буюу дууны самбараар харилцах боломжтой эсэхийг судалж байна.
Сан Диего дахь Калифорнийн их сургууль болон бусад институтийн эрдэмтэд нохдыг хүний хэлсэнд үгийг ойлгож дууны самбараар хариулах эсэхийг туршиж үзсэн юм.
“PLOS One” сайтад нийтлэгдсэн тус судалгаа нь дууны самбар ашиглаж сурсан ноход хүний үгийг ойлгож хариу үйлдэл үзүүлдэг байж магадгүйг харуулжээ.
Сүүлийн үед интернэт дээр дууны самбар ашиглаж сурсан ноход эздийнхээ үгэнд тус самбар дээрх товчлуур дарж хариулж буй бичлэгүүд олны анхаарлыг татах болсон юм.
Эрдэмтэд тус судалгааг хоёр шаттай явуулсан юм. Эхний ээлжид судлаачид 30 гаруй нохой хүний хоолойн бичлэгт ямар хариу үзүүлж байгааг шинжилжээ. Хоёр дахь шатанд 29 нохой эзэд нь үг хэлэхэд мөн эзнийх нь бус хүний хоолойн бичлэгт дууны самбараар хэрхэн хариу өгч байгааг судалсан байна.
Туршилтын үр дүнд дууны самбар ашиглаж сургасан ноход эзэн нь тоглоё, гадаа гаръя гэж хэлсэн үед эсвэл өөр хүн тэгж хэлж буй бичлэгийг тоглуулах үед самбараар мэдэгдэхүйц хариу үйлдэл үзүүлж байгаа нь илэрчээ.
Гэхдээ хоол идье гэх үед мэдэгдэхүйц хариу үйлдэл үзүүлээгүй байна. Судалгааг ахалж бичсэн Сан Диего дахь Калифорнийн их сургуулийн профессор Федерико Россано “Энэ судалгааны үр дүн гайхширмаар биш ч гэсэн чухал анхны алхам” гэсэн юм.
Эх сурвалж: Newsweek
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн нохой хүний нөхөр өө....
Ойлгодог, гэхдээ зөвхөн амьдардаг орныхоо хэлээр. Гадаадад очвол гадаад нохой өөрийнх нь орны хэлээр ярихгүй бол ойлгодоггүй. Ёстой жинхэнэ хариу үйлдэл үзүүлдэггүй.
Нохой бол эзнийхээ сайхан муухай зантай байгааг ойлгодог юм шүү дээ. Манай нохой намайг гаднаас дуу муутайхан ороод ирэхэд нүүрлүү харж байснаа буцаад явчихдаг, жаахан нүүрийн баясг�##�антай ороол ирвэл үсэрч цоройгоод эрхлээд сүйд болдог юм.