Гадаад мэдээДЭЛХИЙ

Хүчтэй далайн шуурга Японд буусан тул анхааруулга гаргажээ

Шаншан нэртэй хүчтэй далайн хар шуурга өнөө өглөө Японы баруун өмнөд хэсэгт орших Кюүшү арал дээр ирж, хүчтэй аадар бороо орсон байна.

Хүчтэй салхины улмаас зарим байшин нурж болзошгүй гэж Японы цаг уурын алба мэдээлжээ.

Мөн тус алба Кагошима мужийн ихэнх бүсэд хар салхины онц ноцтой сэрэмжлүүлэг гаргасан юм. Бус мужид оршин суудаг хүмүүсийг сэрэмжтэй байхыг сануулж, нийтийн тээврийн үйлчилгээ болон нислэгүүдийг цуцалсан байна.

Кюүшү мужид галт тэрэгний үйлчилгээ явуулдаг “JR Kyushu” өнөөдөр үдээс хойш бүх өндөр хурдны болон бусад галт тэрэгний үйлчилгээг зогсоохоо мэдэгджээ.

Мөн “Japan Airlines” болон “All Nippon Airways” компани Кюүшүгээс нисэх, газархдах олон нислэгээ цуцалсан байна.

Лхагва гарагийн /2024.08.28/ мэдээллээр бол хар салхины улмаас Кагошима болон Мияазаки мужид есөн хүн бэртэж гэмтээд байгаа юм. Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёошимаса Хаяаши гурван хүн амь үрэгдэж, нэг хүн сураггүй болсон гэжээ.

Кюүшү арлын зарим хэсэгт ирэх 24 цагийн дотор 600 мм орчим бороо орох төлөвтэй байна. Шаншан хар салхины нүүх хурд удаа байгаа нь хүчтэй салхи, аадар бороо зарим нутгаар удаан үргэлжилж магадгүй гэж Японы цаг уурын алба мэдээлсэн юм.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button