Нийгмийн
Х.Номуун пара усанд сэлэлтээр 13-р байр эзэллээ
Paris2024 паралимпын усанд сэлэлтийн төрөлд оролцож буй Монголын анхны тамирчин Х.Номуун пара усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөж, S6 ангиллын эмэгтэй 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд уралдаж 13 дугаар байр эзэллээ.
17 настай Х.Номуун 50 метрийг 47.77 секундэд туулж, эхний байрт жагссан нь Хятадын тамирчнаас 15.07 секунтээр хоцорсон үзүүлэлт юм.
Тэрбээр есдүгээр сарын 7-нд эмэгтэй 100 метрийн араар сэлэлтийн төрөлд дахин өрсөлдөнө.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Amjilt
Bayar xyrgie.