Гадаад мэдээДЭЛХИЙ

Баруунаас саяхан Украинд өгсөн F-16 сөнөөгч онгоцнуудын нэг нь осолджээ

Энэ сарын эхээр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский F-16 сөнөөгч онгоцны эхний ээлжийг хүлээн авсан гэдээ мэдэгдсэн.

Тэгвэл хүлээн авсан онгоцнуудынх нь нэг нь даваа гарагт /2024.08.26/ ОХУ-ын томоохон довтолгоог зогсоох гэж байлдахдаа осолдсон гэж Украины Зэвсэгт хүчний жанжин штаб мэдээлжээ.

Мэдэгдэлд F-16 онгоцнууд өндөр үр ашиг үзүүлж ОХУ-ын дөрвөн далавчит пуужинг устгасан гэсэн байна.

Ослын улмаас нисгэгч Олексий Мес амь үрэгдсэн гэж Украины Агаарын цэргийн хүчний баруун командлал мэдэгджээ.

Украины мэргэжилтнүүд онгоц осолдсон нь нисгэгчийн буруутай үйлдэл бус өөр шалтгаантай гэж бодож буйгаа илэрхийсэн байна. Харин АНУ-ын албан тушаалтан осол ОХУ-ын галд өртсөний үр дагавар биш бололтой гэсэн юм.

2022 онд дайн эхэлсэн цагаас хойш Украин АНУ-д үйлдвэрлэсэн орчин үеийн F-16 онгоц нийлүүлэхийг холбоотнуудаасаа хүссээр ирсэн.

Жил гаруй хугацааны дараа буюу 2023 оны зун АНУ эцэст нь НАТО-гийн холбоотнуудаа F-16 Украин руу илгээхийг зөвшөөрсөн юм.

НАТО-гийн орнууд Украин руу тус загварын 65 онгоц илгээхээ мэдэгдсэн байгаа. Зеленский F-16 онгоцыг жолоодох туршлагатай нисгэгчийн тоо хомс мөн хүлээн авах онгоцны хэмжээ нь хангалтгүй байх магадлалтай гэж мэдэгдсэн байдаг.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2024-08-30 10:20

НИСГЭГЧ О.МЕС ОНГОЦНЫХОО ДИФИРИНЦАЛ ЦООЖЛОГЧ БОЛОН АГААР ШҮҮГЧИЙН ХААЛТЫГ ХААЧИХААД АГААРТ НИСЛЭГ ҮЙЛДЭЖ БАЙХДАА УТСААРАА ТОГЛОЖ ЯВСАН БАЙНА ШҮҮ.БАС АГААРААС СЕЛФИ ХИЙЖ ХАЙРАА БИ ЦЭНХЭР ТЭНГЭРИЙН ЭЗЭН ИЙМ ГОЁ ХАРАГДАЖ БАЙНА БИ ОДОО ОРОСУУДЫГ АЛААД ӨГЬЕӨ ГЭТЭЛ ПҮН ПАН ТАС НЯС УРД ТАЛЫХ НЬ ОНГОЦ БАС БАРУУН ЭРГЭХ ДОХИО ӨГӨӨГҮЙ РҮЛИЙН ГИДРИЙН ШИНГЭН ГООЖСОН ЗЭРЭГ ДУТАГДЛУУД БАЙСАН БАЙНА ХА ХА .БАС ЭНЭ ОНГОЦ ОНОШОЛГООНД ОРООГҮЙ ОН ХУУЧИН МОТОРЫН ЭЭЛЖ ХИЙГЭЭГҮЙ БАЙСАН БАЙНА ИРСЭН БҮХ ОНГОЦ НЬ ИЙНХҮҮ СӨНӨНӨ.

Зочин
Зочин
2024-08-30 11:03

Сайн байна ! Хохь чинь !

Зочин
Зочин
2024-08-30 15:46

Зөв бүгдээрээ хад мөргөж үхэх болтугай. ура оросын ард түмний хийморь үргэлж өөдөө байг.

Зочин
Зочин
2024-08-30 17:30

shaal daa

Иргэн
Иргэн
2024-08-30 19:33

F-16 онгоц нь сөнөөгдчихөөр арга ядсан тайлбар хийх юм даа. Дайны т�##�барт онгоц нь сөнөснийг нуух гэж байж ядаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button