Нийгэм мэдээ
Эрүү нүүрний согогтой хүүхдүүдийг Хонконгод үнэгүй эмчлүүлэх боломжтой боллоо
Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хонконгийн “Матильда” олон улсын эмнэлэгтэй хамтран хүүхдийн гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чиглэлээр ажиллах санамж бичиг байгуулжээ.
Энэхүү санамж бичгийн хүрээнд эрүү нүүр болон хүнд хэлбэрийн гэмтлээс шалтгаалсан согогтой хүүхдүүдийг Хонконгийн эмнэлэгт үнэ төлбөргүй эмчлүүлэхээр болжээ. Мөн энэ чиглэлээр төвийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг тус эмнэлэгт сургаж чадавхжуулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ, сургалт зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн олон улсын эмч мэргэжилтнүүдийг ГССҮТ-д тодорхой хугацаанд урьж ажиллуулах, туршлага солилцох, эмчилгээний шинэ арга технологийг нэвтрүүлэхээр тохирсон байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.