Гадаад мэдээДЭЛХИЙ

Беларусь агаарын хилийг нь давсан Оросын дроныг устгажээ

Беларусь улс агаарын хилийг нь давж орж ирсэн Оросын дроныг устгахаар сөнөөгч онгоцоо хөөргөсөн талаар эх сурвалжуудаа мэдээлжээ.

Тус улсын “Hajun Project” нэртэй агентлаг мэдээлснээр Украины дайн эхэлснээс хойш анхны удаа Беларусийн зэвсэгт хүчин Шахед загварын дроныг устгасан байна.

“Hajun Project” нь ОХУ, Беларусийн цэргийн үйл ажиллагааны талаар мэдээлдэг агентлаг юм.

Иранд үйлдвэрлэсэн Шахед дрон пүрэв гарагт /2024.08.29/ орон нутгийн цагаар 03:30 минутын орчим Беларусийн Хомиел мужийн агаарын хилд нэвтэрч орж ирсэн байна.

Үүнээс хагас цаг гаруйн хугацааны дараа Йельск дүүрэгт хоёр удаа дэлбэрэлт сонсогдож, тэнгэрт тод гялбаа хаагдсан гэж “Hajun Project” мэдээлжээ.

Энэ нь Беларусийн зэвсэгт хүчин газар нутагт нь нэвтэрсэн цэргийн байг устгасан анхны тохиолдол байж магадгүй юм.

Эх сурвалж: Newsweek

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button