УЛС ТӨР

Г.Дамдинням: "Авлига" хорооллын газрын луйврыг олон нийтэд дэлгэнэ

Өнөөдөр /2024.08.30/ "Авлига" хорооллын газрын асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр тус мэдэгдэлдээ, "Монгол улсад хууль дүрэм, шүүх байдаг бол энэхүү үйлдлийг таслан зогсоох ёстой. Өнөөдөр миний бие энэ газрын талаар ярихаас гадна юу хийсэн бэ гэхээр, тухайн газартай холбоотой бүхий л мэдээ мэдээлэл баримт нотолгоог цуглуулсан юм. Өнгөрсөн онд МУ-ын ерөнхий сайдад асуулга өгч хариуг нь тавдугаар сард авсан баримт бичиг ч мөн адил байна. Өнөөдрөөс эхлэн хуулийн байгууллагын хүрээнд олон нийтэд түгээх боломжтой мэдээллийг задалж эхэлнэ. Үүн дээр олон нийтийн дэмжлэгийг хүсэж байна.

“Авлига” хорооллын газартай холбоотой асуудал 2007 оны долдугаар сарын 4-нд Нийслэлийн ИТХ-ын хүрээнд 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд "Эм Эн Жи" констракшн ХХК-д төмөр замын дуу чимээнээс тусгаарлах хана босгох, автозамын холболт хийх, үерийн далан барих гэх мэтээр газар ашиглуулах зөвшөөрлийг анх өгсөн байдаг юм.

  • 2008 оны есдүгээр сард нийслэлийн засаг дарга Т.Билигт дунд голын салаа урсгалд урсдаг 11.8 га газрыг "Эм Эн Жи" ХХК-д орон сууцны чиглэлээр ашиглах зөвшөөрөл өгсөн. Өөрөөр хэлбэл, энэхүү зөвшөөрөл нь голын салаад оройн сууц барихаар өгсөн нь хууль зөрчиж байгаа хэрэг юм. Тэгэхээр анхнаасаа энэ газрыг хууль зөрчиж олгосон байна.
  • Үүний дараа 2011 онд нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр нь тухайн барилгын компанийн ашиглах эрхийн зөвшөөрлийг эзэмших эрх болгож өгсөн.
  • 2013 онд нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл тухайн газрыг ногоон байгууламж байгуулахаар өөрчилсөн.
  • Үүний дараа 2018 онд нийслэлийн засаг дарга С.Батболд өмнөх захирамжийг өөрчлөн 11.8 га газрыг гурав хувааж, тус бүр газрын гэрчилгээ олгосон. Газрын зориулалтыг худалдаа үйлчилгээнийх болгон өөрчилсөн.
  • 2020 онд нийслэлийн засаг даргын ажлыг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Эм Эн Жи компанийн газрын гэрчилгээг хүчингүй болгон цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж болгох тушаал гаргасан.
  • Харин 2022 онд нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар газрын гэрчилгээг сэргээн, худалдаа үйлчилгээ, орон сууцны зориулалттайгаар “Эм Эн Жи” ХХК-д дахин олгосон .

Мөн техникийн нөхцөлүүд 2022 онд олгогдож эхэлсэн.

Тодруулбал, "Дулааны сүлжээ", "ТӨХК", "УСУГ", "Мэдээлэл холбооны сүлжээ" гэх үндсэн дөрвөн техникийн нөхцөлүүдийн зөвшөөрөл 2022 оны V-VIII сарын хооронд 1-2 жилийн хүчинтэй хугацаагаар олгогдсон байна.

Миний хувьд прокурорын ерөнхий газар болон АТГ-т шалгах хүсэлтийг өгсөн. Шалгаж байгаа гэх хариу мэдээлэл ирсэн. Мөн МУ-ын ерөнхий сайд тухайн газарт очихдоо “Авлига” хорооллыг нураана гэдгээ мэдэгдсэн. Үүнээс хойш энэхүү барилгын цахилгаан болон усыг тасалсан боловч та бүхний харж байгаачлан “Фасад”-аа хийгээд дууссан байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 30, 2024 15:18

DANDAA ARDIIN NAMIIN PISDUU NAR BNA DAAA

Зочин
Зочин
8 сар 30, 2024 17:39
Reply to  Зочин

Харин тийм! Ардын намын �########�кууд үхэж сүйрч д�##�д ороосой!

Зочин
Зочин
8 сар 30, 2024 16:14

Санаанд хүрсэн сайн ажил ганцыг ч гэсэн хийлдээ гишүүн бол мөнхийн сууд�##� бишшүү

Зочин
Зочин
8 сар 30, 2024 16:23

Худлаа ч�##�чигч шантаажлаад суугчаа хэлсэндээ хүрчих эр хүн юм болшдээ

Зочин
Зочин
8 сар 30, 2024 16:37

Энэ гар тэр хороололд байртай болхоор шийдээд чичирээд эхлэв үү дээ тэртэй тэргүй яаж ч за�##�даад тухайн тухайн үеийн эрх бүхий байгууллага хүмүүс зохих зөвшөөрөлөө хуулийн дагуу гаргаад бат�##�гаажуулаад явчихсан учир шүүх дээр очиод унах нь лавтай болхыг мэдэхийн цаагуур мэдэж байж ингэх өөр ямар л эрх ашиг энэ б�##�айд байв гэж

Зочин
Зочин
8 сар 30, 2024 19:29

Арааны шүдэнд орлоо доо.

иргэн
иргэн
8 сар 31, 2024 11:17

ЗҮГЭЭРЭЭ БАЦААНАА ДЭЛГЭЭД ОРХИ ЧАМАЙГ АРД ТҮМЭН ХАМГААЛАЛТАНДАА АВНА ДАРААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУНГААНД ХҮЧ ҮЗ ЧАМАЙГ 99 % САНАЛААР СОНГОЧИХНО ХҮРЭЛСҮХ НЭГ УДАА НАРАНТУУЛ ДЭЭР ХАМГААЛАГЧ НАР ЦААШАА ОДОО МАНАЙГ АРД ТҮМЭН ХАМГААЛНА ГЭЖ ПОПОРСИЙШТ ТЭГЭХЭД МАНАЙ ХАМАР ХАШААНЫ ЭМЭЭ УЙЛСЫШТ ИНГЭЖ Л ХАМГААЛУУЛ ХӨ ДЭМЖИЖ БАЙНА.

Зочин
Зочин
8 сар 31, 2024 12:47

Чадах уу

ZochinЗочинzochin
ZochinЗочинzochin
8 сар 31, 2024 13:10

Odoo naad goliin chine urd tald MAK barilga barina geed zergeldee bairniihaa suuriig uhaj il gargaad gunii usiig 10 garan jil soruulj barilgiin bolon busad huuli durmiig zurchij baigaag davhar shalgaj ugnu uu?! Gishuunee!!

Зоахчин
Зоахчин
8 сар 31, 2024 17:33

Орон гэр үгүй хүмүүстээ наад байраа өгчихөө нурааж байхөар

Холбоотой мэдээ

Back to top button