Бид МонголдооСурвалжилга

Бид Монголдоо #3: Аарц, ээзгийгээр хоногт 6000 хүүхдийн оо үйлдвэрлэдэг компани

Eguur News агентлаг эх орондоо сайхан амьдрах боломжийг өөртөө олж нээсэн, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж тодорхой амжилтад хүрсэн иргэн болоод өрхийн үйлдвэрлэгч, ААН-ийг дэмжиж олон нийтэд таниулан үзүүлж, уншуулах зорилгоор "Бид Монголдоо" тогтмол контентыг эхлүүлээд байгаа билээ.

Контентын гурав дахь дугаараа бэлтгэхээр Монголд анх удаа малын гаралтай түүхий эдээр хүүхдийн шүдний оо үйлдвэрлэж байгаа "Юргана индастри" ХХК-ийн үйлдвэрт очлоо. Энэ компани хоёр жилийн өмнө үүсэн байгуулагдсан. Тэд уламжлалт анагаах ухааны жор дамжлагыг орчин үеийн техник технологи, судалгааны үр дүнтэй хослуулан эрүүл мэнд, гоо сайхан, эрүүл ахуй, ариутгалын бүтээгдэхүүнүүдийг GMP шаардлагын дагуу баригдсан орчин үеийн үйлдвэртээ үйлдвэрлэж Монголын зах зээлд нийлүүлдэг юм байна.

Сурвалжилгын эхэнд дурдсанчлан малын гаралтай түүхий эдээр хүүхдэд зориулсан шүдний оо үйлдвэрлэж, зах зээлд гаргаж эхэлсэн гэдэг анхаарал татсан юм. Анх эднийх 2022 оны есдүгээр сард насанд хүрэгчдэд зориулж башир цэцэгтэй, зөгийн жилийтэй гэсэн хоёр төрлийн оо үйлдвэрлэж зах зээлд нэвтрүүлсэн аж. Мөн жамц давстай оо ч үйлдвэрлэжээ. Харин энэ удаа аарцтай болон ээзгийтэй хүүхдийн шүдний оог гаргаж аваад байна. Ингэхдээ ямар орц найрлагыг түлхүү хийвэл хүүхдэд сайн байх вэ гэдгийг 2023 оноос эхэлж судлаад аарц, сүү, цагаан идээг найрлагад оруулж өгөх нь зөв гэж тогтжээ.

Хүүхдийг багаас нь фтортой оогоор угаалгахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг бөгөөд угаалгаснаар шүдийг зөөллөж, нимгэлж, паалангүй болгодог сөрөг талтай. Тиймээс энэ хүүхдийн ооны фторын агууламж, дүүргэгч бодисын оронд орцны 50 хувийг аарц, ээзгийгээр орлуулжээ. Ингэснээр хүүхэд кальци, нүүрс ус, уураг, эрдэс бодисууд, үл орлогдох амин хүчлүүдийг авах боломжтой гэж үзсэн байна. Тухайлбал, хүүхдүүд багаасаа аарцтай оогоор угааснаар шүдний паалан зузаарч, бат бөх болдог аж.

Тэд уг оогоо арваадхан хоногийн өмнө зах зээлд гаргасан ч эрэлт өсөж, ачаалал нэмэгдэж борлуулалтаа дийлэхгүй хэмжээнд хүрчээ.

Үйлдвэрийн хүчин чадлын тухайд хоногт 4000-6000 ширхгийг үйлдвэрлэх боломжтой бөгөөд энэ өдрүүдэд хамгийн боломжит хүний нөөц, дээд хүчин чадлаараа ажиллаж байгаа гэдгээ хэлсэн юм. Тиймээс цаашид хүчин чадлаа нэмэгдүүлэх, техник тоног төхөөрөмжөө өргөжүүлэх хэрэгцээ шаардлага бий болжээ.

Бид зарим зүйлийг Үйлдвэрийн дарга Ч.Болормаагаас ийн тодруулав.

-Түүхий эдээ малчдын гар дээрээс авдаг гэлээ. Энэ өртөг нэгж 00-нд шингэж таарна. Мөн зах зээл дээрх бусад оонуудтай жишиж, харьцуулна. Ингэж байж үнэ тогтсон байх гэж бодож байна. Үнийн тухайд?

-Импортоор орж ирж байгаа хүүхдийн оо харьцангуй үнэтэй байдаг. Эцэг эхчүүд ихэвчлэн шүдний эмнэлгээс хүүхдийнхээ оог сонгож худалдаж авдаг. Энэ дагуу судалгаа хийхэд Япон болон Европын орнуудаас түлхүү оо оруулж ирж худалдаалдаг гэж харагдсан. Үнийн хувьд хамгийн багадаа 35,000 төгрөг. Дээд үнэ 80,000 төгрөг. Энэ хоёрын хооронд хэлбэлзэж байгаа. Үүнээс Монголын бүх айл өрх хүүхдэдээ зориулж ийм үнээр шүдний оо худалдаж авч өгөх боломжтой, амьдралын чадамжтай юу гэдэг асуудал урган гарна. Тиймээ бид байж болох хамгийн бага үнээр буюу 6990 төгрөг. Энэ бол үйлдвэрийн үнэ.

-Зах зээлд гаргаад маш цөөн буюу 10 л хонож байх шиг байна. Эрэлт их үүссэн гэсэн. Хэрэглэгчдийн сэтгэгдлийн тухайд?

-Цөөн хонож байгаа ч сэтгэгдлээ ирүүлж, илэрхийлж байгаа хүмүүс олон байна. Маш гоё амттай байна, хүүхдүүд угаах дуртай байна гэх сэтгэгдлүүд дийлэнх хувийг эзэлж байгаа. Энэ бол бусад ооноос ялгарах онцлогийг нь хүмүүс олж харсан байна гэсэн үг л дээ. Их өвөрмөц гэж хэлж болох байх.

-Малчидтай хэрхэн хамтран ажиллаж байна?

-Одоогийн байдлаар ээзгийгээ Хөвсгөлөөс авч байгаа. Аарцаа Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ зэрэг аймгуудаас цуглуулах байдлаар. Жишээлбэл, аймаг ч юм уу суманд нэг, нэг хүн бий. Тэр хүн маань бусад малчдаас аваад нийлүүлээд нааш нь явуулж өгдөг гэсэн үг.

-Цаашид өргөжөөд, үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдвэл малын гаралтай түүхий эдийн нийлүүлэлт ч өсөж таарна. Ер нь аарц, ээзгий нийлүүлье гээд ямар ч малчин, хаанаас ч холбогдсон нээлттэй юу?

-Тийм. Хаанаас ч ямар ч малчин цагаан идээгээ нийлүүлье гээд холбогдвол бидний хувьд байнга нээлттэй. Хамтарч ажиллах бүрэн боломжтой.

-Дээр дурдсан шүү дээ. Айл бүр 35-80 мянгаар зөвхөн хүүхдэдээ оо авч өгөөд байдаггүй. Өөрөөр хэлбэл том хүн угаахад зориулсан оогоор хүүхэд шүдээ угаах нь буруу. Гэвч манай улсад нийтлэг. Энэ нийтлэг байдлын үг дагавар юу байх вэ?

-Нутаг нутгийн усны онцлог өөр байдаг. Жишээлбэл, Дорноговь, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ус фторын агууламж маш өндөртэй. Тиймээс ус нь фотор өндөртэй байхад фторын агууламж өндөртэй оогоор шүдээ угаагаад байвал шүд эрдэсгүй болно, нимгэрнэ, шарлана, бат бөх чанар нь алдагдана. Иймд зургаан сар фтортой, зургаан сар фторгүй гэж ээлжилж угаавал их сайн.

Том хүний шүдний оонд химийн бодис, дүүргэгч бодис, хадгалалтыг уртасгагч бодисууд ихээр орсон байдаг. Импортоор орж ирж байгаа хүүхдийн 00-ны найрлагад ч ийм энэ төрлийн бодис агуулагдаж байгаа. Үүнийг дагаад хорт хавдар болон зарим төрлийн өвчлөлтүүд үүсэх шалтгаан бий болдог. Тиймээс оог сонгохдоо эхлээд орц, найрлагыг нь харах зайлшгүй шаардлагатай.

-Одоогийн байдлаар аарцтай, ээзгийтэй гэсэн хоёр төрөл байна. Цаашид бусад цагаан идээг орц, найрлагадаа багтаасан төрөл нэмэгдэх үү. Судалгаа хийж байна уу?

-Судалгаа мэдээж хийж байгаа. Цаашид төрлөө нэмэх боломж бий гэж харж байна.

-Танайх энэ чиглэлд анхдагч гэж хэлж болох уу?

-Хүүхдийн шүдний оо үйлдвэрлэдэг нэг компани бий. Гэхдээ малын түүхий эд ашигладаггүй. Тиймээс манайх яг малын түүхий эдээр оо үйлдвэрлэдэг гэдгээрээ Монголдоо төдийгүй дэлхийд анхдагч гэж хэлж болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
8 сар 31, 2024 10:34

nogoo hujaa nar sonschihvol margaash uildverleed ehelne.ted adtai shuu. manaihan shig bish.patentee aldaj bolohgui shuu.

gana
gana
8 сар 31, 2024 12:39

Үнэ мөнгө нь хэд гэдэг юм болоо

Зочин
Зочин
8 сар 31, 2024 15:48

Оо гэж бичээч. Ингэж бичихээр 00 буюу жорлонгийн тэмдэглэгээ. Бүр эхлээд гайхаад Жорлон гэж уншаад байсан.

Зочин
Зочин
8 сар 31, 2024 16:04

ёооё шүдний оо гээд бичиж болдоггүй юмуу шүдний оо гээд бгаму жорлон гээд бгаамуу хахаха

Зочин
Зочин
9 сар 1, 2024 08:02

Нэг их гоё юм яриад гаргадаг ядаж бхад үнэтэй гэж сайн гэхээр нь ахиухан ыг авахаар ёстой хог бдаг юм бн�##�ээ одоо авахгүй ээ

Зочин
Зочин
9 сар 2, 2024 11:43

Компанийн нэршил сонин гадны нэртэй байх юм Монгол гэсэн 6хан үсэг бичигдэж болдоггүй юм уу?

orkuud tsaasha
orkuud tsaasha
9 сар 2, 2024 15:04

teneg mongolchuud ni itged tiim bala yum avch l bdag kkkkk

Холбоотой мэдээ

Back to top button