Нийгэм мэдээ
Гэмтлийн эмч нар алсын дуудлагаар явж, осолдсон иргэдийн амийг аварлаа
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн алсын дуудлагын баг Ховд, Баян-Өлгий аймагт ажиллаж, авто осолд орсон иргэдэд яаралтай тусламж үзүүлэн амь насыг нь аварчээ.
Тодруулбал, тус аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн гэмтлийн эмч нартай хамтран уушгины няцрал, олон хавирганы тогтворгүй хугаралтай, амьсгалын дутагдалд орсон өвчтөнд мэс засал эмчилгээг амжилттай хийжээ.
Өдгөө өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч, эмчийн хяналтад гарсан бөгөөд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг буцах замдаа осолд орсон зарим иргэдэд үзлэг хийж, орон нутгийн эмнэлгийн эмч нарт хүлээлгэн өгчээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.