Нийгмийн
Манай улс паралимпын медалийн чансаагаараа 29-р байрт эрэмбэлэгдэж байна
Парисын паралимп үргэлжилж байна. Манай баг тамирчид өнөөдрийн байдлаар /2024.09.02/ медалийн хүснэгтэд нэг алт, хоёр мөнгөн медальтай 29 дүгээр байрт бичигдэж байна. Уг хүснэгтийг Хятадын баг 33 алт, 27 мөнгө, 11 хүрэл медальтай тэргүүлж байгаа бол тэдний араас Их Британи, АНУ, Бразил, Франц, Австрали, Нидерланд, Итали, Узбекистан, Швейцарь тэргүүтэй улсууд удаалж буй.
Таеквондогийн төрөлд У.Сүрэнжав алтан медаль, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль, хөнгөн атлетикийн төрөлд Ц.Баттулга мөнгөн медаль тус тус хүртсэн.
Ирэх өдрүүдэд Монголын эмэгтэйчүүдийн байт харваа, эрэгтэйчүүдийн Т53 төрлийн 100 метрийн уралдаан, жүдо, пауэрлифтин, усанд сэлэлтийн тамирчид өрсөлдөх юм.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Параолимпийн тамирчид бахдам сайхан амжилт үзүүлж бна. Баяр хүргэе.