Афган эмэгтэйчүүд чимээ гаргаж болохгүй гэсэн дүрмийг эсэргүүцэн дуулж байна
Гадаадад болон улсдаа амьдарч буй Афган эмэгтэйчүүд дуу чимээ олон нийтийн газар гаргахыг хориглосон шинэ дүрмийг эсэргүүцэж дуулж буй бичлэгээ нийтлэх болжээ.
Наймдугаар сарын сүүлээр Афганистаны төрийн эрхийг барьж буй талибанууд бузар үйлтэй тэмцэж ариун явдлыг дэмжих зорилготой хэмээн эмэгтэй хүнийг олон нийтийн газар чимээ гаргахыг хязгаарласан хууль танилцуулсан.
Уг дүрмийг олон улсын хүний эрхийн агентлагууд хүчтэй шүүмжилсэн бол Афган эмэгтэйчүүд дуулж буй бичлэгээ нийтлэн эсэргүүцлээ илэрхийлэх болсон байна.
23 настай нэгэн эмэгтэй өөрийнхөө дуулж буй бичлэгтээ “Ямар ч тушаал, систем эсвэл эрэгтэй Афган эмэгтэйн амыг хааж чадахгүй” хэмээжээ.39 секунд гаруй урттай тус бичлэг дээр тэр эмэгтэй гадаад орчинд “Би салхи болгонд чичрээд байдаг бургас мод биш. Би Афганистанаас ирсэн” гэж дулж байгаа нь гардаг юм.
Мөн Афган эмэгтэйчүүд “Миний дуу хоолой хориотой зүйл биш” гэх хаштагтай бичлэг цахим орчинд нийтэлжээ.
Гаднын оронд амьдарч буй Афган эмэгтэйчүүд ч гэсэн энэ хөдөлгөөнд нэгдэж буй. Тодруулбал Норвегид амьдардаг Хода Хамош өөрийн дуулж буй бичлэгээ нийтэлж “Эмэгтэйчүүд бид ингэж арчигдахаар цөөн биш” гэсэн юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.