Гадаад мэдээДЭЛХИЙ

Путиний хамгаалалт: Хоолонд хор байгаа эсэхийг шалгах зөөврийн лаборатори хүртэл түүнийг дагадаг

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин маргааш Монгол Улсад айлчилна. Тэгвэл түүний аюулгүй байдлыг хангахын тулд ямар арга хэмжээ авдаг гэдгийг нь харцгаая.

ОХУ-ын ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байгууллага бол Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба (СБП) юм. Тус алба ерөнхийлөгчөөс гадна ерөнхий сайд болон тэдний гэр бүлийнхнийг хамгаалах үүрэгтэй.

Украины дайн эхэлснээс хойш ерөнхийлөгчийн хамгаалалтыг Кремль чангатгасан. Сүүлийн үед Ази, Европын өндөр албан тушаал бүхий улс төрчид халдлагад өртөх болсон нь нэмэгдсэн тул хамгаалалтын албаныхан илүү анхааралтай ажиллах болжээ.

Нэгэн нэрээ нууцалсан Орос албан тушаалтан “The Moscow Times” сайтад хэлэхдээ “Кремль Владимир Путиний аюулгүй байдлыг маш нухацтай авч үздэг. Түүнийг үзэгдэх болон үл үзэгдэх харуулуудын бүхэл бүтэн арми хамгаалдаг” гэсэн юм.

Түүний аюулгүй байдлыг хангахын тулд гар буутай бие хамгаалагчид, Путинтэй ижил төстэй харагддаг ажилчид, хүнсний аюулгүй байдлыг шалгагчид гэх мэт олон хүн дагалдан явдаг байна.

Зургийн эх сурвалж: Radio Free Europe

Путинийг хамгаалдаг албаны үйл ажиллагааны тухай интернэтээс олж болох мэдээллийн ихэнх нь “Beyond Russia” сайт дээр байдаг аж. “Beyond Russia” нь төрийн санхүүжилттэй үйл ажиллагаа явуулдаг “TV Novosti” телевизийн эрхэлдэг сайт юм.

Тус вэбсайт дээр Путинийг хамгаалахаар тусгайлан сонгогдсон бие хамгаалагчид 9 мм-ийн СР-1 Вектор гар буу, хамгаалах бамбай болох тусгай цүнхтэй явдаг гэж бичжээ.

Мөн Путин аливаа газраар явахаас өмнө тусгай багууд хэдэн сарын өмнөөс маршрутыг судалж, олон нийт ямар хариу үйлдэл үзүүлэх, цаг уурын таагүй байдал, байгалийн гамшиг тохиолдол магадлал байгаа эсэхийг нягталдаг байна.

Түүний байрлах газрыг сайн шалгаж, тэсрэх бөмбөг алсаас дэлбэлэхээс сэргийлэхийг тулд сүлжээ таслах төхөөрөмж байршуулж, техникчид гар утас болон бусад төхөөрөмжүүдэд хяналт тавьдаг юм.

Путиний цувааны машинууд зузаан хуягтай байдаг. Тэдгээр машинд AK-47 буу, танк эсэргүүцэгч бөмбөг харвагч, онгоц эсэргүүцэгч пуужин гэх мэт зүйлсээр зэвсэглэсэн тусгай ажилчид явдаг байна.

Тэрбээр олон нийтийн газар алхаж явахад дөрвөн цагариг бүхий хамгаалалт тойрч явдаг юм. Хамгийн гадна цагариг нь байрны дээврүүд дээрх мэргэн буучид, дотор цагаригт олон нийт дотор нуугдсан бие хамгаалагчид гэх мэт ажилтнууд ордог.

Мөн түүний идэж буй бүх хоолонд хор байгаа эсэхийг шалгах зөөврийн лаборатори дагалдаж явдаг байна. Дээр дурдсан нэрээ нууцалсан эх сурвалж “Moscow Times”-д “Ерөнхийлөгч үргэлж хувийн тогоочтойгоо явдаг. Мөн хоол хүнсийг хүртэл тээвэрлэдэг. Үүн дээр нэмэгдээд түүний идэх хоолыг амталж үздэг офицерууд хүртэл бий” гэжээ.

Эх сурвалж: New York Post, Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-02 15:47

MUU DURAK HARGIS IVAN

хүннү
хүннү
2024-09-02 15:59

Энэ бол үнэн. Ингэж хамга�##�хаас өөр гарцгүй. Өнгөрсөн шөнөөс эхэлж хамга�##��##�тын �##�ба, машин техник нь ирээ биз. Ганц Путин биш АНУ, БНХАУ, ЕХолбооны улсууд бүгд л ийм байгаа.

Зочин
Зочин
2024-09-02 16:57

Монголын ард түмэн энэ хүнийг уриагүй.

Зочин
Зочин
2024-09-02 17:34

А лтан Ордны Улс гэж байснаас хойш Оросын төрийн тэргүүн нараас Монголруу зүгэлсэн ердөө хоёрхон хүний нэг нь энэ шүү ! Тэхдээ энэ чинь 3 дахиа ирж бна уу даа ?

Холбоотой мэдээ

Back to top button