Хэргийн мөрөөрЭРЭН СУРВАЛЖЛАХ

Увс аймагт 2 настай эрэгтэй хүүхдийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэг гарчээ

Увс аймгийн Наранбулаг суманд эгчтэйгээ хөтлөлцөөд явж байсан бага насны хүүхдийг үл таних хүн автомашинаар дайраад, зугтсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдээд буй. Бид тус мэдээллийг тодруулахаар ЦЕГ-тай холбогдлоо.

ЦЕГ "Увс аймгийн Наранбулаг сумын гэр хорооллын замд хоёр настай эрэгтэй хүүхдийг автомашин дайраад зугтаасан гэх дуудлага зургаан хоногийн өмнө буюу наймдугаар сарын 28-ны өдрийн 14.00 цагт манай байгууллагад ирсэн.

Дуудлагын дагуу тухайн газар цагдаагийн алба хаагчид очих үед хоёр настай эрэгтэй хүүхэд автомашинд дайруулан амь нас нь хохирсон байдалтай. Мөн хүүгийн амь насыг хохироосон этгээд 35 настай эрэгтэй хэргийн газраас зугтаасан байсан.

Улмаар мөрдөн шалгах үйл ажиллагааны үр дүнд тус этгээдийг саатууллаа. Одоогийн байдлаар мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байгаа" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button