УЛС ТӨР

АНУ-д бакалавр, магистр хамгаалсан Б.Одбаярыг нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаар томиллоо

Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаар Б.Одбаярыг томиллоо. Батсайханы Одбаяр нь 1990 онд төрсөн бөгөөд Аламеда ахлах сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшжээ. Улмаар АНУ-ын Калифорни мужийн Дэйвисийн их сургуульд 2011-2014 онд Иргэний ба авто замын барилгын инженер мэргэжлээр бакалавр, 2016-2018 онд Геотехникийн инженер ба авто замын барилгын инженерийн магистр зэрэг хамгаалж, мэргэжлээрээ гаднын улсад 5 жил ажилласан туршлагатай.

Ажлын туршлагаас танилцуулбал,

  • 2011-2014 онд АНУ-ын Сакраменто хотын “Стантек” ХХК-д Гүүрийн барилгын суурийн тооцоолол болон хөрсний суултын тооцооллын инженер,
  • 2014-2016 онд Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын төсөл хэрэгжүүлэгч “Ориентал Консалтант” ХХК-д Авто зам, гүүрийн техник технологийн зөвлөхийн хяналтын инженер,
  • 2017-2018 онд АНУ-ын Оакланд хотын “Брозамер энд Уолл” ХХК-д Оакланд хотын метроны буудлын өргөтгөл, хүчитгэх төсөл болон хурдны замын төслийн инженер,
  • 2019-2020 онд “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Төлбөр авах нэгж, замын ашиглалт хөдөлгөөнт хяналтын хэлтсийн дарга,
  • 2020-2021 онд Зам, тээврийн хөгжлийн яамны Зам засвар, ашиглалтын хэлтэст мэргэжилтэн,
  • 2021 онд Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Хөдөлгөөн зохицуулалтын хэлтсийн дарга,
  • 2021-2022 онд Нийслэлийн Замын хөгжлийн газрын Орлогч дарга,
  • 2022 оны 6 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сар хүртэл нийслэлийн Замын хөгжлийн газрын Замын хөдөлгөөн төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажилласан бөгөөд 2024 оны 4 дүгээр сараас Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Тэрбээр өнөөдрөөс нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаар томилогдож байна.

Түүнээс өмнө тус газрын захирлаар Г.Баярсайхан дөрөв дэх жилдээ ажиллаж байсан бөгөөд үүрэгт ажилдаа хайнга хандсан, зарим ажлууд удааширсан зэрэг шалтгаанаар чөлөөлөгдлөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-02 18:52

Мундаг мэргэжилтэн дээ.

Last edited 5 Өдөр Өмнө by Зочин
Зочин
Зочин
2024-09-02 19:31

Хахаха. АНУ-д бак�##�авр, мастер хамга�##�сан хүмүүс хаа сайгүй л бдаг шүү дээ. Кккк

Зочин хн
Зочин хн
2024-09-02 20:46

АНУ-ын К�##�ифорни мужийн Дэйвисийн их сургуульд 2011-2014 онд Иргэний ба авто замын барилгын инженер мэргэжлээр бак�##�авр, 2016-2018 онд Геотехникийн инженер ба авто замын барилгын инженерийн магистр зэрэг хамга�##�ж, мэргэжлээрээ гаднын улсад 5 жил ажилласан туршлагатай. 2011-2014 онд АНУ-ын Сакраменто хотын “Стантек” ХХК-д Гүүрийн барилгын суурийн тооцоолол болон хөрсний суултын тооцооллын инженер гэхээр бодоход баклаварын 1-р курсэд сурч байхаасаа эхлээд баклаврын 4 жил дуусгах хүртлээ инженер хийсэн гарамгай амьтан уу, ингээд л худ�##� хуурмаг цүнх баригчид төрийн �##�банд шург�##�ж заваардаг бас нэг цүнх барьж �######� длоогч байна л даа энэ мэдээллээр бол ха ха.

Зочин
Зочин
2024-09-03 08:12

Амжилт хүлээж байна, хичээгээрэй

Холбоотой мэдээ

Back to top button