Нийгэм мэдээ

Паралимп: Өнөөдөр Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар цэц сорино

Өнөөдөр пара байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар цэц мэргэнээ сорино.

“Парис-2024” зуны паралимпын наадмын байт харвааны тэмцээний урьдчилсан харваа наймдугаар сарын 29-нд болсон. Тус тэмцээнд 23 эмэгтэй тамирчин өрсөлдсөнөөс спортын мастер Д.Сэлэнгээ 622 оноогоор гуравдугаар байр, спортын мастер Б.Оюун-Эрдэнэ 524 оноогоор 18 дугаар байр эзэлсэн. 

Пара байт харвааны рeкурв (70 мeтр) төрлийн эмэгтэйчүүдийн хасагдах шатанд Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлагад өрсөлдөх юм. Д.Сэлэнгээ Колумб улсын тамирчинтай, Б.Оюун-Эрдэнэ Австралийн тамирчинтай харвана. Өнөөдөр Пара байт эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл 15.00 цагт эхэлнэ.

Б.Оюун-Эрдэнэ "Лондон 2012", "Рио 2016", "Парис 2024" Паралимпын наадамд эрх аван оролцож байгаа анхны байт харвааны тамирчин юм. Тэрээр "Рио 2016" Паралимпын наадамд Паралимпын наадмын аварга Д.Баатаржавын хамт холимог багаар 40 орноос дөрөвдүгээр байр эзэлж байв.

Ташрамд дурдахад, Шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгчээр “M bank”, “Netcapital Financial Group”, ивээн тэтгэгчээр “Coca-Cola Mongolia”, “APU Company” хамтрагчаар “BSB Service LLC” ажиллана.

Паралимпын шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгч "Нэткапитал" санхүүгийн групп, "Netpay" аппликейшн Гал эрмэлзэл, Ур чадварт хөрөнгө оруул.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button