ОХУ-ын топ генерал авлигын хэргээр баривчлагджээ
ОХУ-ын топ генерал цэргийн ханган нийлүүлэгчээс авлига авсан хэргээр баривчлагдсан талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ.
Тодруулбал генерал Валерий Муминджановыг Батлан хамгаалах яамд дүрэмт хувцас нийлүүлэгчээс 20 сая гаруй рубль (одоогийн ханшаар 742 сая төгрөг) авсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан байна.Тэрбээр ОХУ-ын Батлан хамгаалах яамны Цэрэг, байгууламжийн газрын орлогч даргаар ажилладаг байсан юм. Мумиджановтой хамт Оросын хууль сахиулах байгууллагын хэд хэдэн томоохон албан тушаалтан баривчлагджээ.ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин саяхнаас Батлан хамгаалахын салбартаа их цэвэрлээ эхлүүлж, авлига авсан гэх хэрэгт сэжиглэгдсэн алба хаагчдыг баривчлан шалгаж буй.
Мумиджанов “их цэвэрлэгээ” эхэлснээс хойш баривчлагдсан ес дэх томоохон албан тушаалтан юм.ОХУ-ын Мөрдөн байцаах алба түүнээс гадна гэр бүлийнхнийг нь 120 сая гаруй рубль (одоогийн ханшаар 4.4 тэрбум төгрөг) бүхий эд хөрөнгө хэрхэн авсан гэдгийг тогтоохоор ажиллаж эхэлжээ.Мумиджановыг баривчлагдсан талаар “Siren” агентлаг Телеграм дээр нийтлэхдээ “ОХУ-ын Эрүүгийн хуулийн 290-р зүйлийн 6-д зааснаар түүнд 15 жил хүртэлх хорих ял оноож магадгүй” гэсэн байна.
Эх сурвалж: Newsweek
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай авлигачин нарын хаана ч хүрэхгүй юм байна манай жижигхэн авилгач 7.5 тэрбум дээр нь 4 хаус том генер�##� гэхэд манайтай зиндаа нийлэхгүй юм байна