Эдийн засгийн мэдээ

Хөвсгөл аймагт ган болж 3700 га талбайн ургацаа алджээ

Хөвсгөл аймаг нийт 23504 га талбайд тариалалт хийснээс ган болсны улмаас 3700 га талбайн ургацаа алдсан байна. Энэ нь нийт ургацын 15.7 хувьтай тэнцэнэ гэсэн үг юм.

Наймдугаар сарын байдлаар урьдчилсан баланс тогтооход үр тариа 16785 га-аас 18463 тонн, малын тэжээл 3084 га-аас 7710 тонн, тосны ургамал 1920 га-аас 5760 тонн, төмс 239 га-аас 2151 тонн, хүнсний ногоо 277 га-аас 3324 тонн ургац тус тус хураан авах ургацын урьдчилсан баланс гарсан аж.

Өнөөдрийн байдлаар  улаанбуудайн хураалт Тариалан суманд эхэлсэн. Төмс, хүнсний ногооны түүвэр хураалт үргэлжлэн, бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулж эхэлсэн байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button