Хуситууд Улаан тэнгист газрын тос тээвэрлэж явсан хоёр онгоцонд халджээ
Даваа гарагт /2024.09.02/ Йеменд Ираны дэмжлэгтэй ажиллагаа явуулдаг хуситууд Улаан тэнгист газрын тос тээвэрлэж явсан хоёр онгоцонд халдсан талаар АНУ-ын зэвсэгт хүчин мэдээлжээ.
Тус мэдэгдэлд халдлагад өртсөн хоёр онгоц нь Саудын Арабын далбаатай Амжад, Панамын далбаатай Цэнхэр Лагун I байсан аж.Даваа гарагийн орой хуситууд Цэнхэр Лагун I онгоц руу хэд хэдэн дроноор халдсан гэж мэдэгдсэн ч Амжадын талаар дурдаагүй байна.
АНУ-ын Армийн Төв командлал Амжад хөлөг хоёр сая гаруй баррель газрын тос зөөвөрлөж явсан гэж тооцоолж байгаа юм.
“Reuters” агентлагт хоёр эх сурвалж мэдээлэл өгөхдөө халдлага болох үед хоёр онгоц ойрхон зорчиж явсан, ямар нэгэн томоохон гэмтэл эсвэл хүн бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй тул үргэлжлүүлэн аялсан гэжээ.
Хуситууд Газын зурваст гал зогсоохыг шаардан Улаан тэнгисээр дамжин өнгөрч буй хөлөг онгоцнууд руу халдах болсон. Улаан тэнгис нь дэлхийн далайн тээврийн томоохон хэсэг өнгөрдөг чухал бүс юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.