Тайвань: БНХАУ биднийг нэгтгэхийг хүсэж байвал ОХУ-аас ч газраа авах хэрэгтэй
Тайванийн Ерөнхийлөгч Лай Чинтэ Хятадын коммунист нам улсынх нь газар нутгийг эзэмших эрх мэдэлтэй гэж үзэж байгаа бол ОХУ-аас ч гэсэн газар нутгаа эргүүлэн авах хэрэгтэй гэжээ.
Тэрбээр ням гарагт /2024.09.01/ орон нутгийн хэвлэлд ярилцлага өгөхдөө Бээжин газар нутгаа алдсан ижил төстэй түүхэн явдалд хоёр нүүртэй хандаж байгааг онцолсон байна.
БНХАУ нь Тайванийг эх газрын Хятадын өмч, хууль бус салан тусгаарлагчид удирддаг гэж үздэг юм. Мөн Хятадын коммунист нам шаардлага тулгарвал цэргийн хүч ашиглаад ч хамаагүй Тайванийг эргүүлж авна хэмээсэн.
Бээжингийн хувьд Тайвань нь эрт дээр үеэс Хятадын нэг хэсэг байсан боловч 1839-1949 оны хооронд үргэлжилсэн “зуун жилийн доромжлол” нэртэй эринд Японд алдсан нутаг юм.
Харин Лай Чинтэ тэрхүү хугацаанд БНХАУ мөн ОХУ-д ч гэсэн газар нутгаа алдсан хэр нь эргүүлж авах ямар нэгэн арга хэмжээ авдаггүй гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ ийм учир Бээжингийн Тайванийг авах гэсэн зорилго нь газар нутгийн бүрэн бүтэн байдалтай хамаагүй гэсэн байна.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.