БНСУ-д хүний царайг ашиглан порнограф болгох асуудал улам хүндэрчээ
Өмнөд Солонгост хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн “deepfake” порно бичлэгийн асуудал үүсээд байгаа юм.
“Deepfake” гэдэг нь хүний нүүрийг хуулж, өөр хүний бие дээр наасан бичлэг эсвэл зураг. Гэмт хэрэгтнүүд порно бичлэг дээр өөр хүний нүүрийг нааж, интернэт орчинд нийтэлдэг байна.Энэ төрлийн гэмт хэрэг олон улс даяар гардаг ч нэгэн судалгаа “deepfake” порнографт өртдөг хүмүүсийн тал гаруй хувь нь Өмнөд Солонгос иргэд байгааг харуулжээ. АНУ-д үйл ажиллагаа явуулдаг “Security Hero” фирмийн гаргасан “2023 Deepfake Production Status” нэртэй тайланд энэ төрлийн гэмт хэрэг солонгост улам хүндэрч байгааг харуулжээ.
Тус судалгаа нь “deepfake” порнограф нийтэлдэг 10 сайт болон 85 Youtube сувгийг шинжилж үзсэний үр дүнд ийм төрлийн бичлэгт өртөж буй хүмүүсийн 53 хувь нь Өмнөд Солонгос иргэд болохыг илрүүлсэн байна. “Deepfake” порнографын асуудал даамжирч байгаа тул Өмнөд Солонгосын хууль сахиулах албаныхан ийм гэмт хэрэг үйлдсэн хүмүүстэй хатуу ярихаа мэдэгдсэн юм.
Мөн БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар (KNPA) даваа гарагт /2024.09.02/ мэдэгдэл хийхдээ Телеграм платформыг “deepfake” порнограф түгээсэн гэх хэргээр шалгаж эхэлсэн байна.
Эх сурвалж: Korea Times, DW
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросуудын оролцсон юм ийм л үр дүн авчирна