Гадаад мэдээДЭЛХИЙ

Мадуро венесуэлчүүдийг зул сараа аравдугаар сард тэмдэглэх болголоо

Венесуэл улс арванхоёрдугаар сард бус ирэх сард зул сарын баяр тэмдэглэх болсон байна. Тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро мягмар гарагт /2024.09.03/ ийм мэдэгдэл хийжээ.

Тодруулбал тэрбээр телевизийн өмнө гарахдаа “Есдүгээр сар болж байгаа ч аль хэдийн зул сар ирсэн мэт санагдаж байна. Ийм учраас энэ жил та бүхэнд баярласнаа илэрхийлж зул сарыг аравдугаар сарын нэгэнд тэмдэглэх зарлиг буулгалаа” хэмээсэн юм.

Венесуэлийн авторитар удирдагч тэрбээр 11 жилийн турш төрийн эрхийг барьсан. Одоо Мадурогийн өмнө төрийн эрхийг барьсан хугацаанд нь тулгамдаж байгаагүй том асуудал ирээд буй.

Долоодугаар сарын сүүлээр Венесуэл улсад ерөнхийлөгчийн сонгууль явагдсан. Тус улсын сонгуулийн ерөнхий хороо Мадуро дахин ялалт байгуулсан гэж мэдэгдсэн билээ. Мөн Дээд шүүх нь түүний ялалтыг баталсан.

Гэвч барууны шинжээчид болон агентлагууд сонгуулийн саналын хуудасны бүртгэлийн материалд дүн шинжилгээ хийж сөрөг хүчний Эдмундо Гонзалес ялалт байгуулсан гэж дүгнэсэн юм. Ийм учраас олон жил үргэлжилсэн эдийн засгийн хямралтай нөхцөл байдалд амьдарч буй венесуэлчүүдийн дургүйцэл нэмэгдсээр.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-04 10:06

Ёстой гоё. Одоо Мадуро бүдрээд унав�##� тэр өдрийг үндэсний гашуудлын өдөр болгох хэрэгтэй.

Зочин
Зочин
2024-09-04 17:36

манай Хүрэлээ цагаан сарыг 10 р сард иэмдэглэх туша�##� гарга

Холбоотой мэдээ

Back to top button