ХХБ-аас 2 сая ам.доллар залилсан Б.Бямбадоржийн хэрэг шийдэгдэхгүй өдийг хүрлээ
ХХБ-аас 2 сая ам.доллар залилсан Б.Бямбадоржийг эрэн сурвалжилсаар гурван сар өнгөрчээ.
Түүний залилангийн хэрэгт холбогдолтой шүүх хурал энэ сарын 6-нд товлогдсон юм. Гэтэл шүүгдэгч этгээд алга болсноор шүүх хурал дахин хойшлоод байна. TЭнэ хэргийн талаар шүүхийн байгууллагаас тодруулахад, "Шүүгдэгч этгээд олдохгүй байгаа тул, шүүх хурал хойшилсон хэвээр байна" гэлээ.
Ийнхүү Б.Бямбадорж гурван жилийн хугацаанд гурав дахь удаагаа эрэн сурвалжлагдаж байна.
Түүний үйлдэж байсан хэргүүдийг эргэн сануулбал, Б.Бямбадорж нь 2021 оны тавдугаар сард ХХБ-ны Шангри-Ла дахь салбараас нас барсан иргэний бичиг баримтыг хуурамчаар ашиглан 2 сая ам.доллар бэлнээр залилж, гаргуулсан байдаг. Энэ нь 5.7 тэрбум орчим төгрөг байсан юм.
Мөн 2019 онд нэр бүхий арилжааны банкнаас итгэмжлэх ашиглан, БНХАУ-ын иргэний данснаас 1.3 тэрбум төгрөгийг залилж авсан түүхтэй аж. Мөн 2020 онд буюу дөрвөн жилийн өмнө нэр бүхий арилжааны банкнаас “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэн 99 сая төгрөг залилж байжээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яасан том артай хулгайч вэ
Адгийн шаарыг яагаад суллачихдаг байна?
Энэ нөхөр шүүгчдийн бүрэн хамга�##��##�танд байдаг юм байна л даа.тэхээр энэ хүнийг монголд л лав шүүж чадахгүй.
2 сая доллорын төлөө түүнийг шийтгээд яахав дээ.
З�##�илагчдад манай хуулийнхан хачин их хайртай л даа
Тов тодорхой юмыг шууд л шүүхээр оруулахын оронд олон давхар дамжлагаар явах нь хэнд ашигтай нь тов тодорхой ш дээ.Наад хүн чинь өөрөө бүх шатны хуулийнханд иэххэн мөнгө олох боломж болж харагдаад байгаа ч юм билүү
Цаана нь 10-аад хүн байна. Банкны удирдлагууд. Энэ дархлагдсан хулгайч болжээ.
Sergelen huu bn....er hurga...
Хэзээ Монголд баян хүн ял авч байсан юм бэ!!! Тэр тэрбумтан тэдэн жилийн ял эдэлсэн гээд баримттай юм гаргаад ирэх хоншоортой хууль шүүхийн хүн бн уу??? Ккк Бид сүйрч буй Монгол гэдэг усан онгоцонд сууж бн!!!
Avilgalshtei ok
Шүүхээс төрсөн хулгайч бололтой
Манай шүүх мөнгөнии өмнө шууд боол болно шүүдээ Ингэж з�##�илан хииж байгаа хүн шүүгчииг хахуулдах бол жинхэнэ мэргэжил биздээ Түүнээс биш з�##�илан хиисэн нь тов тодорхой банкны баримттайгаа хэрэг яагаад 3жилд шиидэгддэггүй юм бэ Сэтгүүлч Өнөрөөг хүртэл хэргиин шиидээгүй байхдаа бариад хоричихдог шүүх маань 3удаа оргон зугтдаг нөхрииг яагаад хорьдоггүй юм бол