Гадаад мэдээонцлох дэд

БНСУ-д амьдардаг монгол эмэгтэй гадаадын иргэдийг залилсан хэргээр баривчлагджээ

Өмнөд Солонгост урт хугацаагаар ажиллах зорилгоор дүрвэгчийн /цагаачлах/ статус хүссэн МУ-ын иргэдэд хуурамч бичиг баримт бүрдүүлж өгөх зарчмаар мөнгө завшиж байсан бүлэг этгээдийг баривчилжээ.

Энэ талаар БНСУ-ын Хууль зүйн яамны Инчоны Цагаачлалын албанаас өчигдөр /2024.09.04/ мэдээллээ. Хэрэгт холбогдуулан 24 настай монгол эмэгтэй А болон Инчон дахь гошивоны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан солонгос эрэгтэй Б нарын хоёр хүнийг Цагаачлалын хяналтын тухай хуулийн зөрчин, хуурамч бичиг баримт бүрүүлсэн хэргээр баривчилсан байна. Улмаар хэрэгт холбогдсон этгээдүүдийг шалгаж, хэргийг прокурорт шилжүүлжээ. Мөн Инчоны Цагаачлалын албанаас тэдэнд тусалсан гурван хамсаатнуудыг илрүүлж,  цагдан хорихгүйгээр прокурорт илгээсэн байна.

Хэргийг шалгах явцад дээрх бүлэг этгээдүүдийн нэг болох Монгол Улсын иргэн А нь өнгөрсөн 2023 оны зургадугаар сараас наймдугаар сар хүртэл тус улсад аялал жуулчлалын зорилгоор нэвтэрсэн 88 монгол иргэнд хуурамчаар дүрвэгсдийн хүсэлт бүрдүүлж өгсөн нь тогтоогдсон байна. Мөн уг ажлын хүрээнд нэг хүнээс  1.2  сая вон авсан бөгөөд нийт 100 орчим сая вон завшсан байна.

Монгол иргэн А нь олон нийтийн сүлжээнд “Аяллын визтэй хүмүүс Солонгост 3 жил оршин суух боломжтой” хэмээн нийтэлж урт хугацаагаар оршин суух хүсэлтэй монголчуудыг элсүүлсэн байна. Үүний дараа цагаачлалын хүсэлт гаргах болсон шалтгаанаа “Христийн шашинд орсноос болж монголд хавчигдаж байна” гэх мэтээр худал мэдүүлж, иргэдэд хуурамч бичиг баримт бүрдүүлэг өгч эрх бүхий байгууллагад мэдүүлэх ажлыг зохион байгуулсан нь тогтоогджээ. Мөн монгол иргэн А-тай хамран ажилласан БНСУ-ын иргэн Б, С нар Монгол Улсын харьяат хоёр иргэнд хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч, 10 орчим сая воны нөхөн төлбөр авсан нь шалгалтаар ил болжээ.

Түүнчлэн уг хэрэгтэй холбоотойгоор Инчоны Цагаачлалын алба  дүрвэгчийн статус хүссэн монголын 88 иргэнийг шалгаж, Цагаачлалын хяналтын тухай хуулийн дагуу баривчилж хилээр гаргахаар төлөвлөж байна гэж БНСУ-ын News 1 агентлаг мэдээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-06 09:47

Зөв амьдар.Зөв явб�##� зөөлөн зөөлөн замбуулин гээд дуу хүртэл байна.Шунаад буруу бузар үйлдэл хийгээд байв�##� хатуу хорвоо гэдгийг ойлгож амьдар.

Зочин
Зочин
2024-09-06 11:10

Ямар хүмүүс н СОЛОНГОСЫН виз н гардаг байнаа. Үнэнчээр визэнд ороход ВИЗ ШҮҮ ЮУМ Н ГАРАН ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮ. ХУУРАМЧ хмүсийнх н яаасан ч хурдан гардагын бэ.

Иргэн
Иргэн
2024-09-07 08:02

Хуурч хууртагдан улам бузар муу болох болноо

Зочин
Зочин
2024-09-07 08:06

муу �########�г насаар нь шоронд хатаа

Холбоотой мэдээ

Back to top button