Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ ОХУ-ын хэвлэлийн ажилтнуудыг сонгуульд нөлөөлөх гэж завдсан хэмээн буруутгалаа

АНУ-ын Хууль зүйн яам ОХУ-ын хэвлэл болох “RT” агентлагийн хоёр ажилтныг сонгуульд нөлөөлөх гэж завдсан хэмээн буруутгажээ. Тодруулбал тэр ажилчид 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх зорилготой контент Америк компаниар бүтээлгэхийн тулд мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдээд байгаа юм.

Хууль зүйн яамны албан тушаалтнууд мэдээлснээр тэдгээр ажилтнууд улс төрийн хуваагдлыг нэмэгдүүлэх сэдэлтэй бичлэг Америк компаниар хийлгэхийн тулд 10 сая ам.доллар төлжээ. Тэрхүү төлбөрийн мөнгөө хуурамч компани, нэр ашиглан угааж олсон гэж буруутгагдсан байна.

Үүнээс гадна АНУ-ын Сангийн яам болон Төрийн департамент “RT” агентлагт чиглэсэн арга хэмжээ, тухайлбал ахлах редактор Маргарита Симонова Симоняны эсрэг алхам хийнэ гэжээ.

АНУ-ын албан тушаалтнуудын хэлж байгаагаар бол ОХУ-ын зорилго бол Америк дахь улс төрийн хуваагдлыг хурцатгаж, Украинд үзүүлж буй олон нийтийн дэмжлэгийг бууруулах юм.

“ОХУ, Иран, БНХАУ эсвэл ямар нэгэн гадаадын муу санаат этгээд манай улсын сонгуульд хөндлөнгөөс оролцон, ардчиллыг маань сүйрүүлэх буй оролдлогыг таслан зогсоохын төлөө бид түрэмгий ажиллана” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button