Эдийн засгийн мэдээ

Байгалын түүхийн музейн шинэ барилгыг 133 тэрбумаар барьж байна

Байгалийн түүхийн музейн шинэ барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх арга хэмжээ өнөөдөр эхэлж байна. Тухайн музейн барилгын тендерийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Шинээр музейн барилгыг барих тухай яригдаж, 2006 онд царцаж байсан түүхтэй. Тэгвэл найман жилийн туршид яригдаж буй шинэ музейн барилгыг өнөөдөр буюу есдүгээр сарын 05-ны өдөр эхлүүлэх арга хэмжээ авах нь.

Өнгөрсөн найман жилийн хугацаанд хэд хэдэн удаа зарласан тендер цуцлагдаж хамгийн сүүлд буюу 2023 оны долоодугаар сарын 01-ны өдөр 138.5 тэрбум төгрөгийн тендер зарлаж Содон номин констракшн ХХК шалгарсан байна.

Содон номин констракшн ХХК шинэ музейн барилгыг барихад 133,284,079,755 төгрөгийн санал ирүүлж шалгарсан аж. Уг компани нь 2012 онд байгуулагдсан, Болдбаяр Баттулга гэх хүний хувийн эзэмшлийнх.

Тухайн музей Их тэнгэрийн аманд 6,6 га газарт Байгалийн түүхийн музейн барилгын 2024 оны 05 сард ажлыг эхлүүлсэн бөгөөд явц 15 хувьтай үргэлжилж байгаа юм байна. Шинэ музей нь гурван блок бүхий 39,000м² талбайтай бөгөөд  2027 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа ажээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button