Гадаад мэдээДЭЛХИЙ

Ким Жон Ун 30 гаруй алба хаагчийг цаазаар авахыг тушаажээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун улсад нь үер болж, олон мянган хүн нас барсны дараа засгийн газрынхаа 30 алба хаагчийг цаазаар авахыг тушаасан гэх мэдээлэл гарчээ.

Тодруулбал Өмнөд Солонгосын “TV Chosun” нэртэй агентлаг Хойд Солонгосын эрх баригчид үерийн аюулаас сэргийлж чадаагүй хэмээн 20-30 хүнд цаазаар авах ял оноосон гэж мэдээлсэн байна.

Хойд Солонгос дотор болж буй үйл явдлын талаар тодорхой мэдээлэл авахад хүндрэлтэй байдаг. Гэхдээ тус улсын төрийн өмчит “KCNA” телевиз мэдээлэхдээ долоодугаар сард болсон үерийн дараа Ким Жон Ун албан тушаалтнуудыг хүндээр шийтгэх үүрэг өгсөн гэжээ.

Долоодугаар сард орсон хүчтэй борооны дараа БНХАУ-тай хиллэдэг Чаган мужид дөрвөн мянган гэр болон бусад дэд бүтэц үер автсан байна. Ким Жон Ун уг явдалд албан тушаалтнуудыг буруутган, тэднийг гамшгаас сэргийлэх ажлаа умартсан хэмээсэн юм.Үерт нэрвэгдсэн ч гэсэн Хойд Солонгосын эрх баригчид БНХАУ, ОХУ болон БНСУ-аас тусламж авахаас татгалзжээ.

Эх сурвалж: Fox News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-05 12:12

Худлаа мэдээ

ИРГЭН
ИРГЭН
2024-09-05 14:18

сүүлийн үед Америк , Барууны мэдээлэлд Итгэхэд маш хэцүү болсон, голцуу Тархи угаасан , нөгөө т�##�аа �##�ь болох Харлуулж муулах гэсэн Худ�##� мэдээлэл их цацагдах болсон,

Зангараг
Зангараг
2024-09-05 14:30

Монголын бусармаг үйлдэлтэй эрх мэдэлтнүүдийг Ким Жон Унд тушаах юмсан.

Зочин
Зочин
2024-09-05 19:53

Хойд Солонгост энэ нэг мангар тарган пацааныг буудчих зоригтой аавын хүү байдаггүйн байхдаа?

Цогягү
Цогягү
2024-09-06 00:32

Үнэн бол манайд тохирох арга байна даа

Цогягү
Цогягү
2024-09-06 00:36

Улсаа улс болгож чадсан удирдагч даа Ард олон нь үнэн хайрладаг юм билээ

Холбоотой мэдээ

Back to top button