Эдийн засгийн мэдээ

Хөдөө аж ахуй, ойн салбарт ажиллагчид өмнөх оны мөн үеэс 11.4 хувиар буюу 42 мянгаар буурчээ

Монгол Улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн түвшин энэ оны II улиралд 58.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 2.3 нэгж хувиар, өмнөх улирлаас 0.6 нэгж хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм.

Хүйсийн хувьд,

  • Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт 66.2
  • Эмэгтэйчүүдийнх 51.6 хувь байна. 

Дээрхээс харахад эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 14.6 нэгж хувиар илүү байгаа юм. Харин ажиллах хүчний оролцооны түвшин II улиралд 62.2 хувь болж, өмнөх  оны мөн үеэс 2.6 нэгж хувиар, өмнөх улирлаас 1.1 нэгж хувиар өсжээ.

  • Эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 70.5,
  • Эмэгтэйчүүдийнх 54.5 хувь байна.

Манай Улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 62.2 хувь буюу 1.4 сая нь ажиллах хүч, 37.8 хувь буюу 868.5 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн амтай. Нийт ажиллагчдын 53.5 хувь нь үйлчилгээний салбарт, 24.2 хувь нь хөдөө аж ахуйн салбарт, 22.4  хувь нь аж үйлдвэр, барилгын салбарт ажилладаг байна.

Ажиллагчид өмнөхоны мөн үетэй харьцуулахад бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт 46.6 (30.9%) мянгаар өсөж, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилтын салбарт 42 (11.4%) мянгаар буурсан нь хамгийн их өөрчлөлтбайна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button