Энэ сард дуудлагаар худалдах азын дугааруудыг танилцууллаа
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/207 тоот тушаалаар батлагдсан “Tээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлаж байгаа.
Энэ удаад Авто Тээврийн Үндэсний Төв /АТҮТ/-өөс 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд дуудлагаар зарагдах дугааруудыг зарлалаа.
Мэдээллээс онцлоход дуудлага худалдаанд оролцох дэнчингийн тухайд
- 000А, АААА дугаар 2,000,000 /хоёр сая төгрөг/
- 00А0, 0ААА, А000, 00АА, 0А00 дугаар 500,000 / таван зуун мянган төгрөг/
- 00АВ, АВАВ, АВВА, ААВВ, ААА0, АААВ болон бусад 20 дугаар, орон нутгийн дугаар 100,000 / нэг зуун мянган / төгрөг байхаар тогтоожээ.
Мөн хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч нь тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажих юм байна.
Ялагч нь хэрвээ заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд дэнчингийн төлбөр буцаан олгогдохгүй аж. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 70070030, 1900-1234 дугаараас лавлах боломжтой.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.