Статистик: Хотод дундаж орлоготой хүн сарын цалингаараа 2 өрөө байр түрээслэх боломжгүй
Барилгын материалаас огт хамааралгүйгээр үнийн хөөрөгдөлд орж буй үл хөдлөх хөрөнгө бол хуучин болон түрээсийн байрны үнэ. Энэ удаад бид зарах хуучин байрны үнийн асуудлыг хөндөх гэсэнгүй. Харин түрээсийн байрны үнэ иргэдийн цалингийн дийлэнх хувийг эзэлж буй асуудлыг онцолъё.
Үндэсний статистикийн хорооноос иргэдийн дундаж цалинг хамгийн сүүлийн үеийн тооцооллоор 2.3 сая хэмээн зарласан. Гэвч энэ нь дийлэнх иргэдийн авдаг цалин биш хамгийн өндөр болон хамгийн бага цалин авдаг иргэдийн жигнэсэн дундаж цалингийн хэмжээ билээ. Тэгэхээр 2.3 сая гэдэг нь нийт иргэдийн авч байгаа цалин биш хамгийн өндөр цалинтай иргэдийг амьжиргааны өл залгуулдаг айлуудтай жишсэн тооцоолол гэсэн үг юм.
Харин статистик бус тооцооллоор дийлэнх иргэдийн гар дээрээ авч буй цалин 900-1.2 сая төгрөг. Ийм цалин авдаг иргэд хотын төвд нэг өрөө түрээсэлж хүрэх ч хоёр өрөө байр түрээслэх боломж хомс гэж ойлгож болно.
Тэгвэл үндэсний статистикийн хорооноос хэдхэн хоногийн өмнө хоёр өрөө байр түрээслэх үнэ иргэдийн дундаж цалингийн хэдэн хувь болох талаар бусад орнуудтай харьцуулсан тоон үзүүлэлтийг гаргажээ.
Тус тоон үзүүлэлтэд Солонгос, Япон, Франц, АНУ зэрэг улсуудыг багтаасан бөгөөд манай улс хамгийн сүүлд бөгөөд авч буй цалингийхаа 88 хувийг байрны түрээсэнд өгдөг гэсэн дүгнэлт гарсан байна.
2024 онд дундаж цалин хэд болсон бэ?
- Япончуудын дундаж цалин-4.58 сая иен
- АНУ-ын дундаж цалин-163.770 доллар
- Солонгосчуудын дундаж цалин-3.9 сая вон
- Монголчуудын дундаж цалин- 2.3 сая төгрөг тус тус байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголчууд Монголоо л шулж хохироож арай дэндүү. Түүнийгээ хэн нэгнээс хайна. Мулгуу гэж
2.3 бишээ 1.2 нтр л байгаашдээ
Ямар тэнэг утгагүй график ашиглаа вэ