Нийгмийн
Ам.долларын ханш өмнөх оныхоос буурсан үзүүлэлттэй байна
Энэ оны эхээр ам.долларын ханш валют арилжааны төвүүдэд 3422 төгрөгт хүрээд байсан билээ.
Оны хоёрдугаар улиралд ам.долларын ханш эхэн үеийнхээс буурч 3390 төгрөгөөс 3385 төгрөг болсон. Харин юанийн ханш эсрэгээрээ 460-480 төгрөг рүү өссөн үзүүлэлттэй байсан бол рублийн ханш ОХУ-ын хориг, эдийн засгийн нөхцөлтэй уялдаж 35-38 төгрөгийн хооронд хэлбэлзэж байв. Өнөөдрийн байдлаар валют арилжааны төвүүд дээр ам.долларын ханш 3393-3399 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс ам.долларын ханш 50-60 төгрөгөөс буурсан үзүүлэлт юм.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
СОНГУУЛИЙН МӨНГӨ ТАРААЛТЫН ХОРТ ҮР ДАГАВАР ТУСАЖ ЭХЛЭЖ БАЙГАА. УДАХГҮЙ ДОЛЛАРЫН ХАНШ 1$=3800₮ БОЛОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГАА ШҮҮ.