Нийгэм мэдээ

ХХЕГ-ын албаны дарга Б.Баярсайхан: Төмсөг нь өвдөөд ирсэн хоёр цэрэг маргааш хагалгаанд орно

Олон нийтийн сүлжээнд цацагдсан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 0146 дугаар хилийн цэргийн ангид дэглүүлсэн цэргийн биеийн байдал хүнд байгаа гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Мөн хоёр цэрэг Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл бид өнөөдөр /2024.09.05/цэргүүдийн биеийн байдал өвчний оношны талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

Хил хамгаалах ерөнхий газрын Эрүүл мэндийн албаны дарга Б.Баярсайхан:

-Хилийн цэргийн 0146 дугаар ангийн хилийн заставд 2024 оны наймдугаар сарын 28-нд эрүүл мэндийн төвийн эмч нар үзлэг хийсэн. Энэ үеэр ...дугаар хоёр байлдагчийн өвчний шинж тэмдгийг нь илрүүлсэн. Улмаар Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт наймдугаар сарын 29-нд үзүүлсэн. Үүний дагуу мэс заслын эмчилгээнд орох зөвлөмж өгсөн тул харьяаллын дагуу Төрийн тусгай алба хаагчдын эмнэлэгт есдүгээр сарын 3-ны өдөр шилжүүлэн авч ирсэн. Урьдчилан сэргийлэх эмчийн үзлэгээр дээрх шинж тэмдэг илэрсэн. Мөн ...дугаар цэргүүдийг шилжүүлэхдээ ар гэрт нь нөхцөл байдлыг танилцуулж, шилжүүлсэн. Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт байхдаа эмчилгээ хийлгээгүй мэс заслын зөвлөмж өгсөн байсан тул Улаанбаатар луу шилжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байсан. Хоёр цэргийн оношны хувьд залуучуудад элбэг тохиолдож байгаа өвчлөл. Цэрэг татлагын үйл ажиллагаанд оролцож буй эрэгтэйчүүдийн 20-30 хувь нь төмсөгний өвчлөлийн шинж тэмдэгтэй байдаг.

-Цэргүүдийн ар гэрийнхэн ирсэн үү. Холбогдсон уу?

-Ар гэрт нь мэдэгдсэний дагуу хүмүүс ирсэн. Эмчлэгч эмчтэйн уулзаад явж байгаа.

-Хоёр цэрэг ижил төмсөгний өвчлөлтэй байгаа тул дэглэлт байсан байж болзошгүй гэх таамаг байна л даа?

-Дэглэлт харилцааны асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн. Бид цэргүүдийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг л өгөх үүрэгтэй.

0146 дугаар ангийн хоёр цэргийг эмчлэгч эмч:

-Есдүгээр сарын 3-ны 07:00 цагийн орчимд хилийн цэргийн 0146 ангийн хоёр байлдагч манай яаралтай тусламжийн тасагт ирсэн. Цэргүүдийг миний бие үзэж, холбогдох нарийн шинжилгээнүүдийг хийсэн. Улмаар зүүн төмсөгний хураагуур судасны өрөгсөл оношоор хэвтэн эмчлүүлж байгаа. Маргааш буюу есдүгээр сарын 6-нд төлөвлөгөөт мэс заслаар төмсөгний судасны өрөгсөлийг боох ажилбар хийх гэж байна. Уг мэс засал нь эрэгтэй хүнийг үргүйдлээс урьдчилан сэргийлдэг мэс засал. Үрийн шингэний шинжилгээнүүд өгөгдсөн. Одоогоор үргүйдлийн шинж тэмдэг байхгүй. Тэгэхээр үргүйдлийн асуудлыг хүндрүүлэхгүй, цаашдаа үргүй болгохгүй байх үүднээс хийдэг төлөвлөгөөт хагалгаа хийнэ.

-Олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллээр хоёр цэрэг хоёулаа ижил оноштой ирсэн гэсэн шүү дээ. Энэ талаар?

-Тийм. Хоёулаа зүүн төмсөгний хураагуур судас гэсэн ижил оноштой ирсэн.

-Энэ өвчин нь өмнө нь ямар нэг байдлаар өвдөлт илэрдэг үү. Цэргүүдэд үзлэг хийхээс өмнө шинж тэмдэг нь илэрч байсан уу?

-Энэ өвчин нь эмнэл зүйн дөрвөн үе шаттай. Цэргийн албанд татагдах хуулиар эл өвчний 1,2 дугаар үед нь цэргийн алба хааж болно гэж үздэг. Харин 3, 4 дүгээр үеэс эмчилгээ хийж эхэлдэг. Тус хоёр цэрэгт зовуурь илэрсэн өдрөөс нь эхлэн үзлэг оношилгоонд хамруулж манай эмнэлэгт ирсэн байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
9 сар 5, 2024 17:09

yaahalara zaawal 2 tsereg tsugtai adilhan tumsug ni tiim boldogiin blo tamine emchiin uzleger orohdo zvger bsn bj de tamine tnai armid ig uchir bnda tamine hudala tseregiin angia hamgaalj uldeh l arga bhda tamine

Зочин
Зочин
9 сар 5, 2024 18:23

Хард�##�т бүрч ихээр төрүүлж бна бүгд нууж бна шударга хүнийг ял�##�даг улс болхоор

Зочин
Зочин
9 сар 5, 2024 18:59

хэргийг нуун д�##�д�##�ж байна

уншигч
уншигч
9 сар 5, 2024 19:24

энэ бол дэглэлтээс ш�##�тга�##�сан байна. Нуун дарагдуулж байна. Нууж байгаад хариуцсан дарга нь ялтан болж хүүхдийн эцэг эх нь эрүүл хүүхдээ тахир дутуу болгож хүлээж авна

Зочин
Зочин
9 сар 5, 2024 20:21

Бямбацогт сайдын үед , урьд түүхэнд тэмдэглэгдээгүй " ... төмсөг нь өвдөөд эмнэлэгт очдог ... " цоо шинэ " соёлтой " дэглэлт армид нээгдэж ээ - цаашид ямар шинэ нээлтүүд хэзээ , хаа , хэрхэн нээгдэхийг хэн ч таашгүй ...

Зочин
Зочин
9 сар 5, 2024 20:28

Дайн дажингүй мөртөөл дотроо зовлонтой л�##�рууд

Зочин
Зочин
9 сар 5, 2024 23:15

Төмсөг рүү нь өшиглөсөн л байна даа. Тэрнээс tэмбүү биш л бол төмсөгний өвчин гэж байхгүй. Цэргийнхэн улс оронд хийж бүтээсэн зүйлгүй мөртлөө цэргийн амь нас үрээд байж болохгүй. Хэргийг нуун дарагдуулж байгаа даргыг нь шоронд хийх ёстой.

Цогягү
Цогягү
9 сар 6, 2024 00:49

Багаасаа төмсөг нь хавддаг байсныг эцэг эх нь мэдэж байгаа Гэмтээхэд шууд хавдаад чинэрчихдэг Үүнийг хараад шууд оношлодог Энэ ЭМЧ худлаа ярьж байна

Цогягү
Цогягү
9 сар 6, 2024 00:54

Эмнэлэгийнхэнд но их бий

Цогягү
Цогягү
9 сар 6, 2024 00:57

Бузар нь бугшисан газар энэ цэрэг арми

Цогягү
Цогягү
9 сар 6, 2024 01:02

Өнөрөө ӨХЯ БЗС дэгдэлт.луйврыг илрүүлж байхад юу гэж байлаа

Зочин
Зочин
9 сар 6, 2024 09:42

Шаана биз. Төмсөг өвчлөл гээд шинэ нэр томьёо өгцөн ч бх шиг. Өшиглүүлж лэвсүүл ийн ёиш үү ллруудаа.

иргэн
иргэн
9 сар 6, 2024 11:18

БҮЛДЭГДЭНЭ ГЭЖ ЯРЬДАГ ДАА БҮЛДЭГ РҮҮ НЬ ӨШИГЛӨХӨӨР ИНГЭЭД АЦААРАА ЭРГЭЖ БАЙГАА ЮМ.ЭНЭ ХОЁР ЦЭРГИЙН БООВ ХЭЗЭЭ Ч БОСОХГҮЙ ИНГЭЭД ЗАСУУЛЧИХАЖ БАЙГАА ЮМ.ЭНЭ ХОЁР ЦЭРЭГ ОДОО ТЭР ӨШИГЛӨСӨН ЛАЛАРААРАА ТӨЛБӨРӨӨ ГАРГУУЛААД ЭМЭГТЭЙ БОЛ ӨӨР АРГА БАЙХГҮЙ ХАЙРАН ТӨМСӨГ.НЭГ САЙН ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЭД ҮЗ НАЙЗ ОХИДУУД НЬ ШАТЧИХЛАА АЛБАА ХААГААД ИРЭНГҮҮТ НЬ САЙХАН БАВАЛЦИЙ ГЭТЭЛ ИНГЭЭД Л ӨНГӨРӨӨ БАЛАРЧЭЭ БЫСДА

ЗОЧИН
ЗОЧИН
9 сар 6, 2024 13:13

Бямбацогт яахаараа батлан хамга�##�ахын сайд болдог байна. ??? Өөрөө цэрэгт явсан уу? Очсон с�##�бартаа юу хийсэн хүн бэ? Сайдын хэмжээний ажил хийх хүн үү?

Зочин
Зочин
9 сар 6, 2024 14:39

Юу нь өвдсөнийг чи заав�##� олон нийтэд дэлгэх �##�багүй. Та 2 бол шууд хүний хувийн мэдээлэл ялангуяа эрүүл мэндийн мэдээлэл цацаж ХУУЛЬ ЗӨРЧЛӨӨ юу нь өвдсөнөө зарлуулах дуртай ч байсан уу үгүй юу чи мэдэхгүй. Энэ нөхрийг ажлаас нь х�##�б�##� таарна. мар ч байсан хууль зөрчсөн тул удирдлага нь арга хэмжээ авах шаардлагатай.

Зочин
Зочин
9 сар 6, 2024 14:40

Мөн 2 цэрэг зодуулсан байна гэж үзэж байна. Гэмт этгээдүүдийг олох !

Мягмаржав
Мягмаржав
9 сар 20, 2024 18:06

yrgacid oorsdiig ni uhtel ni zodoj tarclaah ymsn ta nar hiisn ymniiha hariug amsnaa horwoo mdruuld ogno????

Сайшаалт Ерөөлт
Сайшаалт Ерөөлт
9 сар 23, 2024 10:00

...МУУСАЙН ЦЭРЭГИЙН АЛБАН ХААГЧИД ЯЛАНГУЯА ХУУЧИН ОНЫ ЦЭРГҮҮД ШИНЭЭР ИРСЭН ЦЭРГҮҮДИЙГ ЭЛДВЭЭР ДЭГЛЭЛТ БУЮУ ТАМЛАЛТ ЯРГАЛАЛТ.ҮЙЛДЭХ...АМЬ НАСАНД ХАЛДАЖ ТҮРЭМГИЙЛДЭГ МУУХАЙ БАЙДАЛ Ч УЛАМ Л ГАЗАР АВЧ БАЙГАА ЮМ..! БХ ЗХ ЯАГААД ИЙМ ЮМАНД АНХААРЧ АЖИЛЛАХ ТАЛ ДЭЭР ИЙМ ХОЙРГО БАЙНА ДАА..!

Холбоотой мэдээ

Back to top button