Нийгэм мэдээ
Дата: УБТЗ 850 саяар жимсний шүүс худалдаж авна

Улаанбаатар төмөр зам "Хор саармагжуулах бүтээгдэхүүн" худалдан авахаар найман зуун тавин сая /850,000,000/ төгрөгийн тендер зарлажээ. Тухайн тендерийн төсөвт өртгийг Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас гаргаж байгаа юм байна.

Уг тендерийг есдүгээр сарын 5-ны өдөр зарласан бөгөөд холбогдох материалыг есдүгээр сарын 27-ны өдрийн 10.00 цаг хүртэл хүлээн авах аж.
Улаанбаатар төмөр зам нь энэхүү тендерыг гурван багцад хуваан зарлаж байгаа бөгөөд эхний багцын төсөвт өртөг нь гурван зуун тавин сая /350,000,000/ төгрөг аж. Мөн эхний ээлжид энэхүү төсвөөр:
- Гурван зуун сая /300,000,000/- Жимс, жимсгэний шүүс
- Тавин сая /50,000,000/- Хийжүүлсэн болон шүлтлэг ус худалдан авахаар зарласан байна.
Тендерийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.