Гадаад мэдээДЭЛХИЙ

Франц эцэст нь ерөнхий сайдтай болов

Европын холбооны хамгийн том орнуудын нэг болох Францад хоёр сар гаруй хугацаанд үргэлжилсэн улс төрийн хямрал дууслаа. Ерөнхийлөгч Эммануэль Макрон удаан хүлээлгэсний эцэст пүрэв гарагт /2024.09.05/ улсынхаа шинэ ерөнхий сайдаар Мишель Барниег сонгожээ.

Тэрбээр өмнө нь Европын Холбооноос Их Британийг гарах процесст хэлэлцэгчээр ажиллаж байсан. Өмнө нь Барние Францад хэд хэдэн удаа сайдын үүрэг гүйцэтгэж байсан ч нэг их хүмүүс таньдаггүй, консерватив үзэлтэн юм. Түүнийг 2025 оны улсын төсвийг хагаралдсан парламентаар батлуулах гэх мэт олон хэцүүхэн ажил хүлээж байгаа.

Барние ерөнхий сайдаар сонгогдсонхоо дараа Матиньоны ордны хашаанаас үг хэлж, Францад эв нэгдэл хэрэгтэй гэсэн юм. Мөн тэрбээр бүрэн эрхийн хугацаандаа хот, хотын зах, хөдөө алслагдмал бүс дэх олон нийтийн уур хилэн, бэрхшээл, зовлон зүдгүүр, хаягдсан мэдрэмж, шударга бус явдлыг шийдэх гэж чадах чинээгээрээ хичээнэ гэжээ.

Тэрбээр Францын түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхий сайд болно. Сонирхолтой нь Барние түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайд болох Габриел Атталаас засгийн газрыг хүлээн авч байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button