Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп сонгууль ялбал Илон Маскийг засгийн газрын албан тушаалд томилно

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сард явагдана. Тус сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй Доналд Трамп хэрвээ ялалт байгуулбал засгийн газрын бүтээмжийн хороо байгуулж, Илон Маскаар удирдуулна гэжээ.

Тэрбээр пүрэв гарагт /2024.09.05/ “New York Economic Club”-д болсон арга хэмжээний үеэр ингэж хэлсэн байна. Трамп үүнээс гадна дотооддоо үйлдвэрлэл явуулдаг компаниудын татварыг бууруулж, үндэсний баялгийн сан байгуулна хэмээсэн юм.

Илон Маск наймдугаар сарын 19-нд нэгэн подкастад оролцохдоо Трамптай бүтээмжийн хороо үүсгэх талаар ярилцаж, удирдах албанд нь ажиллах сонирхолтой байгаа гэдгээ илэрхийлжээ.Трамп засгийн газрын бүтээмжийн хороо хэрхэн үйл ажиллагаа явуулах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч байгуулагдсанаасаа хойш зургаан сарын дотор залилан болон зохисгүй төлбөр тооцоог арилгана гэжээ.

Өмнө нь АНу-ын  хэд хэдэн улс төрчид бүтээмжийн хороо үүсгэх санал дэвшүүлж байсан юм. Тухайлбал АНУ-ын Ерөнхийлөгч Агсан Роналд Рейган 1981-1989 онд үүнтэй ижил төстэй Грэйс хороо нэртэй агентлаг үүсгэж байсан билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button