Энэ оны зун түүхэнд байгаагүйгээр халжээ
Судлаачид 2023 оны зуныг агаарын температур хэмжиж эхэлсэн цагаас хойш үзэгдээгүй халуун өнгөрсөн гэж мэдэгдсэн. Тэгвэл Коперникийн Европын холбооны цаг уурын алба баасан гарагт /2024.09.06/ мэдэгдэхдээ энэ оны зун өнгөрсөн жилийн рекордыг эвдсэн гэжээ.
Тус алба мэдээлснээр зургаа, долоо, наймдугаар сард дундаж температур цельсийн 16.8 хэм байсан юм. Энэ нь 2023 оны рекордоос 0.03 хэмээр нэмэгдсэн үзүүлэлт юм.
Коперникийн албаны агаарын температурын бүртгэл 1940 оноос эхэлдэг. Өөрөөр хэлбэл 1940 оноос хойш тохиосон хамгийн халуун зэн өнгөрчээ. АНУ, Их Британи, Японы бүртгэл харин 19-р зууны дүнд үеэс эхэлдэг. Тэдгээр бүртгэлээс харвал өнгөрсөн арван жил агаарын температур бүртгэж эхэлснээс хойш хамгийн халуун жилүүд байжээ. Зарим эрдэмтэд агаарын температур 120 мянган жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн гэж үздэг.
2023 оны зургаадугаар сараас хойш бүх сар урьд өмнө нь байгаагүй халсан. Энэ цикл долоодугаар сард л таслагдсан юм. 2024 оны зун хамгийн халуун гэх тодотголтой болоход зургаадугаар сар хамгийн их нөлөөлсөн байна. Коперникийн албаны захирал Карло Буонтемпо хэлэхдээ энэ оны зургаадугаар сар 2023 оноос бага зэрэг халуун байсан тул рекорд тогтоолоо гэжээ.
Өнгөрсөн жилийн халалт нь Эль нино нэртэй цаг уурын үзэгдэлтэй холбоотой. Одоо тус үзэгдэл дуусаж Ла Нина нэртэй арай сэрүүн уур амьсгалын үзэгдэл эхэлсэн байгаа. Гэхдээ эрдэмтэд Ла Нина эхэлсэн ч 2024 он хамгийн халуун жил болох магадлалтай гэж үзэж буй.
Агаарын температур ийнхүү нэмэгдэж буй нь дан ганц бүртгэгдээд өнгөрөх зүйл бус, хүмүүсийг хохироож байгаа гэдгийг судлаачид онцоллоо. Мичиганы их сургуулийн хүрээлэн буй орчин, цаг уур судлаач Жонатан Оверпек “Энэ бүхэн дэлхий даяар илүү зовлон зүдгүүр авчирч байна” хэмээсэн юм.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Jhan baigali delhii de hairtai bhgui bol haa hamaagui hog hayaj end tend baaj sheej bohirduulahgui bhgui bol mongol ch gesen urd uzeegdej bgaagui boroo orj shuurch ehelsen shu ene zun yamar haluun be ternii hereer boroo aitar irj