Нийгмийн

Бродюрын стандартыг даваа гарагт өөрчлөхөөр болжээ

Нийслэлээс энэ онд 60 гаруй байршилд авто замын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа. Ингэхдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартын шаардлагын дагуу бродюрыг шинэчилж байгаа. Гэвч иргэд олон нийтийн зүгээс авто замаа бус бродюраа сольж байгаа явдалд шүүмжлэлтэй хандаж буй.

Харин хотын даргын зүгээс бродюр сольж буй бүх байршлын авто замыг засна. Бродюр сольж байна гэдэг тухайн хэсгийн замын засна гэсэн үг. Бродюрыг нь сольчихоод замыг нь засахгүй үлдээсэн хэсэг байвал би өөрөө огцорно” гэсэн юм. Мөн тэрбээр “Барилга, хот байгуулалт болон Зам тээврийн сайд хамтарч баталсан стандартаар авто замын бродюрыг зорчих хэсгээс 15 см-аас дээш өндөртэй байхаар баталсан. Бид энэ стандартыг өөрчлүүлнэ. Одоо сольж байгаа бродюрын ажлыг дуусгаж, ирэх жилээс нэг ч бродюр солихгүй замаа засна. Харин авто зам засварын ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуй нэгжүүд хуучин бродюрыг хуулаад орхих бус ангилж дахин ашиглах боломжтой бродюрыг бид хэрэглэнэ” гэв. Тэгвэл Барилга, хот байгуулалтын сайд бродюрын стандарийг даваа гарагт өөрчилж, одоогийн заалтыг цуцлахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-07 22:29

Уг нь стандартаа бат�##�чихаад түүнийхээ дагуу бордьюраа үйлдвэрлэдэг дээ

Эх орон минээ гэж
Эх орон минээ гэж
2024-09-09 00:24

За одоо дээдсүүд гээд хэлчихьедээ. Солонгос япон баруун бас америк явж үзээгүй хүн гэвэл худлууд байх гэнэ. Тэнд манайх шиг замын бетон хашлага нь идэгдсэн гэж ер байхгүй байдын бн�##�ээ шүү. Тэнд хариуцлага хүний төлөө эх оронч үзэл нэвт шингэсэн байдаг нь маш чух�##� юм байн�##�ээ. Манайх гэхээр эх оронч гэхээр урвагч тагнуулч , буу шийдэм гэж ойлгоод байдаг бололтой юмдаа

Холбоотой мэдээ

Back to top button