Улс төрийн мэдээ

Бродюрын стандартыг засгийн газраар хэлэлцэж, дахиж мөнгө төсөвлөхгүй

Нийслэлд бродюрын асуудал хэн хүний анхаарлыг татаж байгаа. Зорчих зам нь энхэл донхол, ан цав дундуур сүлжиж яваа учраас хаа хамаагүй хашлагыг нь солиод байна гэж иргэд дургүйцэж буй.

Бодит мэдээллийг товчхоноор хүргэхэд, энэ онд нийслэлийн нийт авто замын 70 гаруй хувийг шинэчилж 11 дүгээр сар гэхэд 65 байршилд шинэ замтай болох аж. Энэ ажил өнөөдрийн байдлаар 30 гаруй хувьтай яваа.

Өнөөдөр монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартын шаардлагын дагуу замыг засахдаа бродюрыг хамт шинэчлэх ёстой. Уг стандартад авто замын бродюрыг зорчих хэсгээс 15 см-ээс дээш өндөртэй байхаар баталсан. Энэ стандартын дагуу авто замыг асфальтаар хучихад бродюрын өндөр 7-8 см болдог. Тиймээс авто зам засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхдээ стандартад нийцүүлж бродюрыг сольсоор байгаа юм.

Харин нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ирэх жилээс бродюрыг дахин өндөрлөхгүй, шинэ технологиор авто замыг шинэчилнэ гэж хэллээ. Ингэхдээ Барилга хот байгуулалтын сайд бродюрын “MNS”стандартыг өөрчилж, ирэх жил Улаанбаатар хот төсөвтөө энэ төрлийн мөнгө суулгахгүй.

Иргэд зүгээр байгаа бродюрыг сольж мөнгө идэж байна гэдэг ч солихоос өөр аргагүй гэдгийг хотын мээр ийн тайлбарласан. Харин одоо сугалж хаяад байгаа хуучин бетон бродюрын дахин ашиглах боломжтойг нийслэлийн Замын хөгжлийн газарт өгч, ашиглах боломжгүйг нь Морингийн давааны барилгын материал дахин боловсруулах газарт өгч байгаа аж.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button