НИЙГЭМСПОРТ

Бөхчүүдийг улсын наадмын даваагаар биш тухайн жилийн оролцоо, амжилтаар эрэмбэлэх Ц.Магалжавын мессеж

Монголын Үндэсний бөхийн холбооны хуваарийн дагуу намрын нээлтийн барилдаан өчигдөр боллоо. Тус барилдаанд “Ховд” дэвжээний бөх, улсын аварга О.Хангай түрүүлж, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэсэн.

Барилдааны нээлтийн үеэр МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав хэлсэн үгэндээ,

"Үндэсний бөх нь уламжлалт соёлын хэв шинжийг хадгалан хөгжих үү эсвэл өрсөлдөөн, тамирчдын бэлтгэлжилтийн төвшин, допингийн хяналт зэрэг мэргэжлийн спортын чиг хандлагаар хөгжиж байгааг цааш үргэлжлүүлэх үү гэдэг сонголтыг МҮБХ нэгэн цагт зайлшгүй хийнэ. Хөгжлийн дээрх хоёр хэлбэрээс үндэсний бөхийн онцлогийг харгалзан мэргэжлийн хэлбэрт оруулах шаардлага цаг үе тулгарч байна. Иймд ид барилдаж буй бөхчүүдийн зал танхимын барилдаанд оролцох оролцооны журмыг шинэ хэлбэрээр гаргаж, улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг цол дотор нь 33 нас хүртэл хувьсах байдлаар шинэчлэн тогтоох төслийн саналыг удирдах зөвлөлийн хуралд оруулна" гэж дурдсан.

Түүний энэ үг үндэсний бөх шимтэн сонирхогчдыг болоод бөхчүүдийг хоёр хуваах шийдвэр байж мэдэх нь.

Өөрөөр хэлбэл Ц.Магалжавын хэлснээр үндэсний бөх монгол уламжлал, соёлын хэв шинжээ хадгалах ч цаашид бусад их спортын жишгээр мэргэжлийн хэлбэрт шилжинэ гэсэн үг. Үүнийг улсын цолтой бөхчүүдийг эрэмбэлэх гэж буй шинэ хэлбэрээс ойлгож болно. Тодруулбал, үндэсний их баяр наадмын тухай хуульд бөхийн эрэмбийг МҮБХ тогтооно гэж заасан. Энэ хүрээнд жилийн турш хуваарийн дагуу зохион байгуулагддаг барилдаануудад бөхчүүдийн оролцсон байдал, гаргасан амжилтыг харгалзан үзэж цол дотор нь эрэмбэлнэ. Ингэснээр улсын наадамд хэд давсан амжилтаар нь эрэмбэлдэг хуучин тогтолцоо халагдаж, тухайн жилийн оролцоо, амжилтаар нь эрэмбэлэхээр болж байна.

Энэ шийдвэр одоогийн байдлаар албажаагүй удирдах зөвлөлийн хурлаар шийдэгдэх ч МҮБХ-ны тэргүүн олон нийтэд ийн ил мэдээлж буй нь зүтгүүлээд шийдүүлнэ гэдэг мессежийг өгч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2024-09-09 11:27

Ц.Маг�##�жавын зөв. Бөхчүүдийн тухайн жилийн оролцоо, амжилт, идэвх зүтгэл бүгдийг харьцуулж үнэлэх, эрэмбэлэх нь зүйтэй. Түүнээс биш улсын наадамд хэд давснаараа түрий бариад хуучин байдлаараа явах нь хоцрогдол, Үндэсний спорт ч гэсэн мэргэжлийн төвшинд очих шаардлагатай. Допинг хэрэглэгчдийг бүрмөсөн эгнээнээсээ хасв�##� таарна.

Зочин
Зочин
2024-09-09 11:30

Спортын амжилтаар нь бус Маг�##�жавт хир сайн доли гоносноор нь эрэмбэлнээ гэсэн үгүү

Зочин
Зочин
2024-09-09 22:17
Reply to  Зочин

Чи бол хуцдаг хүүр байна л даа.

зочин
зочин
2024-09-09 11:47

зөв

Иргэн
Иргэн
2024-09-09 13:30

Жилийн нийт амжилтаар нь цол олгодог бол найраа баяртай!!!

Irgen
Irgen
2024-09-09 13:39

Mgl buchuddee gants boldog ulsiinhaa naadamar erembelj bsn deerdee tamine tuunees oor yum setgeh yum bol nuguu nairaa ni bolchih blgui dee tamine

иргэн
иргэн
2024-09-09 14:52

ЕРӨӨСӨӨ ЦОЛОО БАТЛАХГҮЙ Л БОЛ ХУРААГААД БАЙЯ НЭГ Л ЦОЛ АВЧИХБАЛ ТЭРЭНДЭЭ МӨНХӨРДӨГ МОНГОЛ БӨХИЙН ЭНЭ ТЭНЭГ УЛАМЖЛАЛЫГ ХАЛЖ ЗААНААС ДООШ ЦОЛОНД ИЙМ ЖИШИГ ТОГТООХОД ЦОЛОО БАТЛАХ ГЭЭД ӨНДӨР ХАНШ ТОГТООНО ТЭГЭНГҮҮТ НЬ НАЙРАА ХИЙХИЙГ ЗАВДСАН ГЭЭД ЭРХИЙГ НЬ ДООД ТАЛ НЬ 15 ЖИЛЭЭР ХАСААД ИРЭХЭЭР МОНГОЛ БӨХ МААНЬ ЖИНХЭНЭ ТӨМСӨГ БОЛЧИХНО УГААСАА Л ИНГЭЕЭЭ МАНАЙХААН

Зочин
Зочин
2024-09-09 15:21

Маш зөвөө �##�ин болгон эрхлүүлж толгой нь илэх юм спорт өрсөлдөөн шүү дээ.

Зочин
Зочин
2024-09-09 16:10

bolj bna ene dampuurlaasaa sal

Зочин
Зочин
2024-09-09 16:40

Наадам хийх хэрэггүй гэсэн үг үү

Irgen
Irgen
2024-09-09 17:20

Zuv shdee

Irgen
Irgen
2024-09-09 17:21

Nairaa l bagasga arga
Tegehgui bol naadam uzeh sonirholgui bolood bna shuu!!!!!

Шүүдэртэн
Шүүдэртэн
2024-09-09 18:29

Одоо бөх нарт шаардлага тавиад, тавьсан шаардлагыг биелүүлж байгаа бөхчүүд бүрт эрэмбэ тогтоож барилдуулах хэрэгтэй. Цолны хувьд бол 2 жилд хэрхэн барилдсан түүгээр нь цолыг өгөх мөн бууруулах нь зүйтэй. Одооноос хууль журам тогтоож бөхийг шударга байд�##�д оруулж өгөх хэрэгтэй шүү.

Иргэн
Иргэн
2024-09-11 01:45

"бөх нар" биш ээ, олон тоон дээр "Бөхчүүд" гэж хэлдэг, ярьдаг шүү дээ. Монгол хэлийг махлаад хаячих юм аа???

Зочин
Зочин
2024-09-09 22:09

БатӨлзий Пүрэвсайхан нар маань өгөөгүй цолондоо хүрэхнээ

Зочин
Зочин
2024-09-09 23:49

Эхлээд Монгол бөх нь уламжл�##�, соёл, найр наадмын шинжтэй юмуу? Эсвэл мэрэгжилийн спорт, ажил юмуу гэдгээ шийдэх хэрэгтэй. Энэнээс хамаарч их зүйл өөрчлөгдөнө.
Нэг удаа 6давсан харцага цолтон 3н удаа 5 давсан начин цолтон 2ын �##�ь нь илүү вэ? гээд л эхэлнэ дээ...
Хамгийн эхэнд хийчиж болохоор дүрэм бол тухайн жилийн �##�бан ёсны танхимын барилдаанд тэдээс доош даваа авсан эсхүл тэдэн удаа оролцоогүй бол тухайн жилийн улсын наадамд барилдуулахгүй. Улмаар 2дара�##�ж улсын наадамд оролцоогүй бол цолыг хураана гэдэг ч юмуу?
Шийдэл бол их л байнадаа...

МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ХҮН
2024-09-10 04:30

Маг�##�жав аа! Мянга мянган жилийн түүхтэй монгол үндэсний бөхөөрөө бүү оролд! 1921 оноос хойш оролдсоор байгаад уламжл�##�, уран мэх, жудаг хамаг сайн сайхнаа гээж дууслаа

Зочин
Зочин
2024-09-10 05:03

Зөв шүү.

Зочин Нурууд Лусын
Зочин Нурууд Лусын
2024-09-10 16:36

Энэ юу солиороод бноо!!! Үндэсний өв соёлыг устгах нээ!!!

Зочин
Зочин
2024-09-10 17:37

Маш зөв шийдвэр бна.

Зочин
Зочин
2024-09-10 18:28

Зөв

Зочин
Зочин
2024-09-10 20:35

21-р зуунд Монгол улсын иргэдийг 1937 оноос хойш хамгийн олноор нь буудаж хороосон занд�##�чныг зүлэг ногоон дэвжээг дээр цол гуншинтай нь дуудаж гаргаад барилдуулж байгаа нь буруу. Алагдсан хүмүүсээс үлдэгсдийг зүлэг ногоон дэвжээг хүндэл.

Бөх
Бөх
2024-09-15 15:05

Эрэмбэ хуучнаараа зөв. Тэрний оронд сум, аймаг, улсын наадмын найраатайгаа л тэмц Ялангуяа аймаг, сумын наадам үймүүлдэг, улсад 2 давж чаддаггүй хөгшин дөгцөгнүүддээ арга хэмжээ ав

Холбоотой мэдээ

Back to top button