Гадаад мэдээ
АНУ-ын дуучин, жүжигчин Селена Гомез тэрбумтан боллоо
Дуучин, жүжигчин, бизнес эрхлэгч 32 настай Селена Гомес 1.3 тэрбум долларын хөрөнгөтэй болсон талаар “Bloomberg” мэдээлэв. Ингэснээр 32 настай дуучин өөрийн хүчээр хөрөнгөжсөн хамгийн залуу тэрбумтнуудын нэг боллоо.
Түүний хөрөнгийн 80 хувь нь “Rare Beauty” гоо сайхны компанийн хувьцаа бөгөөд үйл ажиллагаа явуулж эхлээд дөрвөн жил болж буй тус компанийн хувьцааны 51 хувийг С.Гомес эзэмшдэг аж. Зах зээлийн шинжилгээний “Pitchbook” компанийн мэдээлснээр “Rare Beauty”-ийн бүтээгдэхүүний борлуулалт өнгөрсөн оны байдлаар 350 сая доллар болсон байна.
Тэрбээр инстаграмдаа хамгийн олон дагагчтай эмэгтэй бөгөөд нийт дагагчийнхаа тоогоор дээрээсээ гуравт ордог тул зар сурталчилгааны постноос их мөнгө олдог аж.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Пи�####�