Нийгмийн

Нэгдүгээр эгнээгээр автомашин зорчсон зөрчил өмнөхөөс ихэсжээ

Автобусны эгнээгээр автомашин зорчихыг хориглосон шийдвэр нийслэлийн хэмжээнд хэрэгжээд багагүй хугацааг өнгөрүүлж байгаа билээ.

Энэ сарын эхээр автомашиныг нэгдүгээр эгнээгээр зорчсон зөрчлийг автобусны камераар бүртгэж мэдээлж байхаар болсон. Гэтэл долоо хоногийн ажлын өдрүүдэд  нийтийн тээврийн автобусны буюу нэгдүгээр эгнээгээр бусад төрлийн автомашин зорчсон зөрчил хамгийн их бүртгэгдсэн байна.

Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвийн мэдээлснээр хурд хэтрүүлсэн 481, үзлэг, оношилгоонд ороогүй болон тэнцээгүй 591, гэрэл дохио зөрчсөн 337, ачилтын торгуулийн 1,862, E-Police аппликэйшнээр ирүүлсэн зөрчил 3,060, автобусны буюу нэгдүгээр эгнээгээр зорчсон 51,309, түр болон удаан зогсох хориотой газар зогссон 2,876 зөрчил бүртгэгдсэн байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-09 17:41

Тийнш дээ. Монголын хууль 3 хоног гэдэг биз дээ. Ямарч хян�##�т байхгүй. Хариуцлага байхгүй юм чинь аргаггүй шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button