Нийгэм мэдээ

“Хүүхэд хамгааллын бодлого”-ыг дэмжээгүй бол тендерт шалгарахгүй

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 9 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн дагуу хуулийн этгээд, байгууллага бүр Хүүхэд хамгааллын бодлого баталж, хэрэгжилтийг хангахаар тусгасан.

Хүүхэд хамгааллын тухай хуулийг дагалдаж, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт орж, тендерт оролцогч байгууллагад дээрх шаардлагыг нэмж тавих болсон.

Тус хуулийн 7.1.10 Хүүхэд хамгааллын тухай хуулийн 30.4 т заасан Хүүхэд хамгааллын бодлого батлаагүй хуулийн этгээдийг тендерт оролцогчийн ерөнхий шаардлага хангаагүйд тооцно гэж заасан.

Иймд төрийн болон, орон нутгийн аливаа тендерт оролцогч байгууллага нь Хүүхэд хамгааллын бодлого баталж, хэрэгжилтийг хангах шаардлагатай юм.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button