Иргэн Н: Сексцагаанбогд найзуудтайгаа нийлж намайг зодчихоод “ална” гэж сүрдүүлсэн
Өмнөх долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн залуучуудын асуудал хариуцсан зөвлөх болох сексцагаанбогд нэрээр нийгэмд танигдсан Б.Гантулгыг эмэгтэй хүнд гар хүрч байна гэх бичлэг цахим орчинд цацагдсан. Уг асуудал олон нийтийн анхаарлыг татаж, тэрбээр найз эмэгтэйнхээ хамт асуудлын гол болоод буй бичлэгийнхээ учир шалтгааныг ч тайлбарлахад хүрсэн.
Тэгвэл эл үйл явдалтай холбоотойгоор Ерөнхий сайдын зөвлөх Б.Гантулгад зодуулсан гэх 19 настай иргэн бидэнд хандсан юм. Бид түүний мэдээллийг нягталж, судалж үзээд зарим нотлох баримтын хамт яриаг нь ийн дэлгэж байна.
Товч: Энэ хэрэг өнгөрсөн долоодугаар сарын 27-28-нд шилжих шөнө болсон байна. Хохирогч залуугийн хэлж байгаагаар Б.Гантулга түүнийг 5-6 найзын хамт бүлэглэн зодсон бөгөөд тухайн үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Тэд хамрыг нь хоёр ч удаа хугалж, нүүр рүү нь мөн өшиглөж 7-8 минутын турш зодсон аж. Тэр шөнөөс хойш хохирогч биеийн байдлаасаа үүдэн ажлаа хийх боломжгүй болж гэртээ байх болсон, тэдний хэн нь ч эргэж уулзаагүй, уучлалт гуйж хүн ёсоор холбогдоогүй. Мөн хоёр хагалгаанд орохоор болсон ч хамар нь өмнөх шигээ болох боломжгүй гэж эмч хэлсэн гэдгийг тодотгоод гомдолтой байгаа гэдгээ илэрхийллээ.
Энэ үйл явдлаас хойш хэдхэн хоногийн дараа Б.Гантулга Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдсон бөгөөд хохирогчийн аавтай уулзмаар байна гэж холбогдсон ч түүний аав зөвшөөрөлгүй өдийг хүрчээ.
Бид хохирогчийн аюулгүй байдлыг хангах үүднээс мөн түүний хүсэлтийг харгалзан үзээд нүүр царайг нь нууцалсан болно.
-Цустайгаа холилдчихсон яаж ч чадахгүй байхад хүртэл дайрч, цагдаа нар бараг болиулж дийлэхгүй нөхцөл байдал үүссэн-
-Энэхүү үйл явдал хэзээ, хаана, хэдэн цагт болсон бэ гэдгээс яриагаа эхэлье?
-Долдугаар сарын 27-28-нд шилжих шөнийн хоёр цаг орчимд “Хүүхдийн зуу”-д болсон.
-Таны хувьд тухайн үед ямар ажлаар явж байгаад Б.Гантулгатай таарсан бэ?
-Цаг орой болчихсон байсан учраас тэнд байдаг гудамжны хоолны газар орчхоод “CU” орохоор явж байгаад таарсан. Үүдэнд нь байсан тэр олон хүн дунд Гантулга байсан юм байна лээ.
-Бидэнд хэлээд байгаа өөрийг чинь зодсон гэх үйл явдал энэ газрын үүдэнд болсон гэсэн үг үү. Процессыг дэлгэрүүлээч?
-Олон залуучууд дунд алхаж явсан. Тэгтэл нэг хүн толгой руу цохихоор нь эргээд хартал сексцагаанбогд буюу Гантулга байсан. Тухайн үед гайхаад яаж байгаа юм бэ, яагаад намайг цохиж байгаа юм гэхэд чи намайг доромжиллоо гээд дахиад нүүр рүү цохисон. Би доромжлоогүй гэдгээ хэлээд яагаад намайг цохиж байгаа юм гээд барьж авсан. Гэтэл хажуугаас найз нь намайг цохичихсон. Мэдээж дахиад нүүр рүүгээ цохиулсан учраас би доош сууж таарсан. Үүний дараа бөөндөө нийлж намайг зодсон. Тийм учраас би үнэхээр больё, намайг зодож нүдэх гэж байгаа бол ганцаараа зод гэдэг агуулгатай зүйлийг хэлсэн. Ингэж хэлээд ч салж өгөхгүй сүүлдээ миний хамар хугараад дахиад больё гэж хэлэхэд би чамайг ална, би мөнгөтэй гэх зэргээр доромжилсон.
Энэ процесс ойролцоогоор 7-8 минутад маш хурдан болоод өнгөрчихсөн. Удалгүй эргүүлийн хоёр цагдаа ирж биднийг салгасан. Энэ үед найзууд нь олуулаа ч байсан бүгдээрээ над руу дайрсан. Маш олон хүн тойроод зогсчихсон, би цустайгаа холилдчихсон яаж ч чадахгүй байхад над руу дайрч, цагдаа нар бараг болиулж дийлэхгүй тийм нөхцөл байдал үүссэн.
-Цохисон шалтгаанааа хэрхэн тайлбарлав. Таны зүгээс буруутай үйлдэл хийсэн үү?
-Тухайн үед олон хүн дунд алхаж байсан болохоор тэр хэдийн дундуур би гараад явчихсан уу, тэр хэд голоороо намайг гаргачихсан уу гэдгийг ойлгоогүй. Цохисон шалтгааныг нь асуухад чи намайг доромжиллоо л гэсэн. Би өөрийг нь танихгүй, сайн мэдэхгүй. Ийм олон хүн байхад нэрийг нь дуудаагүй гэдгээ хэлсэн. Ингэхэд чи тэгээ биз дээ гээд дайраад байсан.
-Түүнийг найзуудтайгаа явж байсан гэлээ. Хэдүүлээ явж байсан бэ?
-Тэр талбайд олон хүн байсан учраас яг тоог нь цохож хэлж чадахгүй байна. Ямартай ч намайг 5-6 хүн зодож байсан. Тэдгээр найзууд нь чи миний найзыг ингэлээ, тэглээ гэж өмөөрч намайг барьчхаад ойртуулахгүй байсан. Миний хувьд нүдээ дараад доош харчихсан байсан учраас хэнд яаж цохиулж байгаагаа мэдэх боломж байгаагүй.
-Таныг ингэж зодуулж байх үед цагдаа ирэхээс өмнө хэн ч болиулаагүй юу. Өөртэй чинь хэн нэгэн хүн хамт яваагүй, ганцаараа байсан гэж ойлгож болох уу?
-Би тэр орой хоёр найзтайгаа явж байсан. “CU” орохынхоо өмнө та хоёр наанаа байж бай би орчхоод ирье гээд явж байхдаа тэдгээр хүмүүстэй таарч энэ үйл явдал болсон. Манай найзууд удалгүй мэдэж ирээд салгах гэтэл хоёр найзыг маань бас зодсон. Тэр хоёрыг зодохдоо ах нь нүүр рүү чинь цохихгүй гээд хөл, элэг рүү нь өшиглөж, боосон. Намайг зодож байхад давхар хоёр найзыг маань зодсон гэхээр 5, 6-аас ч олуулаа байх магадлалтай. Гэхдээ харж чадаагүй болохоор тодорхой мэдэхгүй байгаа юм.
-Тэр өдрөөс хойш би ажилдаа очоогүй. Биеийн байдал ажлаа хийх боломжгүй болсон-
-Шөнийн хоёр цагийн орчимд эл үйл явдал болсон гэдгийг ярианы эхэнд дурдсан. Энэ үед та болон тэдгээр хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан уу?
-Миний хувьд машинаа унаад явж байсан. Өөрөөр хэлбэл би цоо эрүүл байсан. Харин тэднээс архи үнэртэж байсан. Ямартай ч эрүүл ухаантай хүн байгаагүй. Бүгд согтуу байсан гэж бодож байгаа.
-Эргүүлийн цагдаа ирээд ямар арга хэмжээ авсан юм бол, тухайн үед?
-Бид хэдийг салгаад дахиад цагдаа дуудсан. Энэ дуудлагын дагуу хоёр цагдаа ирсэн. Нийтдээ дөрвөн цагдаа тухайн үйл явдал болох үед газар дээр нь ирж ажилласан. Тухайн үед найзууд нь хэн гэж ямар хүмүүс байсныг мэдээгүй. Гэхдээ царайг нь харвал гадарлана, танина.
-Энэ дунд өөр олны танил гэж хэлж болох хүн байсан уу?
-Сексцагаанбогдоос өөр тийм хүн байгаагүй.
-Та биеийнхээ аль, аль хэсэгт ямар гэмтлүүд авсан бэ. Тэр орой аль эмнэлэгт үзүүлж, эхний байдлаар ямар хариу гарав?
-Гэмтлийн эмнэлэгт очсон. Зүүн нүд хавдаж, хөхөрсөн. Одоог хүртэл хөхрөлттэй байгаа. Хамар хоёр хугарч хойшоогоо чихэгдсэн, таславч гэмтэлтэй. Үүдэн хоёр шүд хөдөлсөн. Тохойны зөөлөн эд гэмтсэн. Өөрөөр ноцтой гэмтэл аваагүй. Голчлох зүйл нь хамар. Амьсгалахад маш хүндрэлтэй байгаа. Энэ дагуу би хоёр хагалгаанд орох заалттай. Нэг нь гоо сайхны хагалгаа. Нөгөө нь хамрын таславчаа янзлуулах буюу цаашид асуудалгүй амьсгалах ийм хагалгаанд орно. Гол нь энэ хоёр хагалгаанд ороод миний хамар өмнөх шигээ хэвийн, эрүүл болох боломжгүй гэдгийг эмч хэлсэн. Тиймээс би үүн дээр гомдолтой байна.
-Одоогоор зовуурь ихтэй байна уу?
-Би тэр шөнөөс хойш долоо хоног яах учраа олохгүй гэртээ эм ууж байсан. Түүнийхээ дараа цагдаад очиж өөрөө өөрийгөө л эмчлүүлэхгүй бол болохгүй юм байна гэж ойлгож аваад "ЭмЖиЖи" гэдэг хамар, чих хоолойн эмнэлэгт очиж үзүүлсэн. Ингээд яг тодорхой онош буюу хамар хойшоогоо цөмөрснийг мэдсэн. Энэ хэвээр хагалгаандаа орохгүй удаан явбал зүрхний хэм алдагдах, толгой өвддөг болох эрсдээлтэй. Тиймээс эхний хагалгаа нь энэ зовуурийг арилгана. Харин хоёр дахь нь хамар тэгшхэн болгох хагалгаа. 3-6 сарын дараа эхний хагалгаандаа орно. Эхний ээлжид мэс ажилбартай л орчхоод байж байна.
-Долоо хоног эмнэлэгт очоогүй таны шалтгаан юу байв?
-Өмнө нь ийм зүйл тохиолдож байгаа учраас яахаа мэдэхгүй байсан. Шүүх шинжилгээнийх нь хариу гарсны дараа үзүүлдэг ч юм болов уу гэж бодсон.
-Энэ хугацаанд ямар зовуурьтай байсан бэ?
-Шөнө унтаж чадахгүй маш их цус гардаг байсан. Өвдөлттэй, хамар битүү дандаа амаараа амьсгалж байсан учраас гэрээсээ гарч чадаагүй. Өдийг хүртэл ажлаа хийгээгүй. Хийх боломжгүй болсон.
-Хэд хоног ажилдаа яваагүй гэсэн үг вэ?
-Долоодугаар сарын 27-нд хамгийн сүүлд ажлаа хийснээс хойш ахиж очоогүй. Учир нь намайг хүнд юм өргөж, амьсгаадаж, спортоор хичээллэж болохгүй гэсэн. Шатаар ч алхаж болохгүй, тайван байгаарай гэж зөвлөөд байгаа.
-Эрүүл мэнд, санхүү мөнгө гээд аль аль талаараа хохирчээ гэж ойлгогдож байна. Санхүүгийн тал дээр бэрхшээлүүдтэй хэрхэн тулж байна, ажлаа ч хийх боломжгүй болсон гэлээ?
-Улаанбаатар өртөг өндөртэй шүү дээ. Нэг эмнэлгээс нөгөө эмнэлэг орохын тулд урт хугацаа зарцуулна. Зарим өдөр бүрэн үзүүлж амждаггүй гэдэг ч юм уу. Үүнийг дагаад цаг хугацаа, бензин тос, хоол унд, эм гэх мэт зардлууд байнга гарч байгаа. Би өмнө нь зүгээр л ажлаа хийгээд эрүүл саруул явж байсан хүн шүү дээ.
-Бүгд надаас ах хүмүүс байсан. Гэсэн ч дундаа хийгээд мишок шиг л зодсон. Одоог хүртэл хэн нь ч хүн ёсоор хандаж, уучлалт гуйгаагүй-
-Энэ хэргийг цагдаад анх хэзээ бүртгүүлсэн бэ?
-Тэр шөнөө бүртгүүлсэн. Хэрэг одоогийн байдлаар шалгагдаад прокурор дээр байгаа. Энэ тухайд нарийн мэдээлэл өгөх боломжгүй.
-Хэрэг явдлаас хойш сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд Ерөнхий сайдын зөвлөх Б.Гантулга гэж хүн тантай холбогдсон уу, та хоёр дахин биечилж уулзсан тохиолдол гарав уу?
-Эргэж уулзсан тохиолдол гараагүй. Ганц, хоёр удаа утсаар тухайн үеийн нөхцөл байдлаа ярьсан. Энэ үед би ийм гэмтэлтэй болсон, эмчлүүлэх шаардлагатай байгаагаа тайлбарлаад хэлсэн. Тэрний зүгээс тухайн үед алдаа гаргасан, уучлаарай гэх зүйлийг хэлсэн. Түүнээс хойш надтай огт холбоо бариагүй. Цагдаа дээр ч хамт очоогүй. Юу болж байгааг сайн мэдэхгүй л байна. Шүүх шинжилгээний хариу гарсан. Надад таалагдаагүй.
-Тодруулбал?
-Хоёр хагалгааны заалттай байхад шүүх шинжилгээний хариугаа гэмтлийн зэрэг бага гэж гаргасан. Тиймээс би дахин тогтоолгох хүсэлтэй, гомдолтой байгаа.
-Энэ нэг сарын хугацаанд огт уулзахгүй, холбоо барихгүй байгааг нь та хэрхэн харж, хүлээж авч байна?
-Эхний ээлжид энэ хэргийг хүндрүүлье гэж миний зүгээс огт бодоогүй. Тийм санаа ч анхнаасаа байгаагүй. Тухайн үед алддаггүй залуу хүн гэж хаа байх вэ, гоё ажлынн байртай ч болж байгаа юм байна гээд хүндрүүлэх зорилгоор би яриагүй. Миний гомдлын дагуу намайг эрүүл, саруул болгоод өгчих. Би мөнгө төгрөг нэхэхгүй. Өөр асуудал надад байхгүй. Хэрэв чи намайг ганцаараа ингэж зодсон бол би гомдол гаргахгүй байсан. Харин олуулаа нийлж зодсон болохоор би гомдолтой байна гэдгээ хэлсэн. Үнэхээр тэр хүн ганцаараа намайг зодчихсон бол би энд ийм яриа өгөөд сууж байхаасаа ичих байлаа.
Хамгийн наад зах нь хүн гэмтээчхээд яаж байна, үзүүлсэн үү, яах гэж байна, яахаар байна гээд нэг хүн байна даа асуух ёстой биз дээ. Харин тийм зүйл байгаагүй. Би өөрөө л 2, 3 удаа залгаж ярьсан.
-Тиймээс таны одоогийн байр суурь?
-Нэг ч удаа хүн ёсоор над руу холбогдоогүйд нь гомдолтой байгаа. Тэнд байсан хүмүүс бүгд насаар ах. Тэгсэн хэрнэ дундаа хийгээд зодсон. Би ямар мишок байгаа биш дээ. Арай ч тэгж зодож болохгүй байх. Тэр хугацаанд хэн нь ч хэнийгээ болиулаагүй.
-Надаас хэдийг хүсээд байгаа юм гуйлгачин минь, хоёулаа ярилцчихъя. Би чамаас үнэтэй пиджак өмссөн байна гэсэн-
-Тухайн үеийн процессоос деталь зүйлүүдийг санаж байна уу. Жишээлбэл доромж бүхий агуулгаар харьцаж, ярьсан гэдэг ч юм уу?
-Намайг доромжиллоо гэж над руу дайрахад нь би доромжлоогүй гэдгээ хэлсэн. Хэрэв тэгж бодож байгаа бол цагдаа, шүүхээр яваад шийдүүлчхэж болно. Би заавал энд та нартай маргаад байх шалтгаан алга гэхэд би мөнгөтэй болчихсон, чамайг ална гээд дайраад байсан. Нүүр рүү ботинкоороо өшиглөсөн. Нүүр тухайн үедээ битүү хөхөрсөн. Найзууд нь хүртэл ёс бус үг хэллэгээр доромжилж мөн л дайрсан. Тэгээд нийлж зодож зодчихоод одоо хоёулаа нэглэх үү арчаагүй гуйлгачин минь гэх зэргээр заналхийлсэн.
-Та ямар нэг хариу үйлдэл үзүүлсэн үү. Зөрүүлээд цохих ч юм уу?
-Би огт хариу үйлдэл үзүүлээгүй. Үзүүлье гэсэн ч надад боломж байгаагүй. Бүгд тал талаас зодоод байсан болохоор хөл, гараа ч хаана байгааг мэдэхгүй. Хүн нүүрээ дарахаа л боддог юм байна лээ.
-Хэрэгт оролцсон найзуудыг нь хамт шалгаж байгаа юу?
-Энэ тухайд цагдаа тодорхой мэдээлэл өгөөгүй. Би бүгдэд нь гомдолтой гэдгээ илэрхийлсэн. Хэрэг прокурор дээр байгаа. Тэнд асуудал тодорхой болох байх гээд хариугаа хүлээж байна, шалгагдаад явж байгаа.
-Гэр бүлийнхнийх нь зүгээс энэ асуудалд хэрхэн хандаж байна?
-Би өөрөө гэм буруутай зүйл хийгээд ийм болчихсон бол манайхан янз бүрийн юм яриад байх хүмүүс биш л дээ. Ганцаараа явж байгаад бүлэг хүмүүст ийм болтлоо зодуулчихсан учраас ихээхэн бухимдалтай байгаа. Энэ чинь хүний эрүүл мэндээс гадна гадаад үзэмж, харагдах байдалд хамаатай зүйл шүү дээ.
-Тухайн орой ирсэн эргүүлийн хоёр цагдаа та хоёрыг машинд нүүрэлдүүлж, уулзуулсан гэх мэдээлэл бий. Үүнийг дэлгэрүүлэх боломжтой юу. Тухайлбал та хоёрын дунд ямар харилцаа өрнөсөн бол зөрчилдсөн үү?
-Товч л тайлбарлая. Цагдаа нар ирээд салгасан. Машиныхаа дэргэд дуудсан. Надаас өмнө Гантулга очоод уулзчихсан зогсож байсан. Би машин руу нь суухгүй, эрүүл учраас өөрөө машинаа унаад явчихъя гэж хэлсэн. Гэтэл цагдаа суухыг шаардсан. Дахиад үгүй гэдгээ хэлтэл чи ямар хүүхэн шиг шалчиганасан юм бэ гээд суухыг шаардаж суулгасан. Миний араас Гантулга машинд суусан. Суумагцаа намайг үсдээд дахиад нүүр рүү цохисон. Ингээд цагдаа болиултал чи гуйлгачин минь надаас хэдэн төгрөг хүсээд байгаа юм, тэрийгээ хэлчих. Хоёулаа одоо ярилцчихъя гэсэн. Би хариуд нь мөнгө төгрөг авахгүй шүүх, цагдаагаар шийдүүлнэ гэдгээ хэлэхэд би чамаас үнэтэй костюм пиджак өмсчихсөн байна, надаас хол бай гэх зэргээр харьцсан. Ер нь хүнээс үнэтэй пиджак гэж юу байх вэ дээ. Тэгээд л бид хоёр цагдаагийн хэлтэс рүү явсан даа. Тэр хугацаанд барих, базах үйлдлийг гаргасаар л байсан.
-Танд нотлох баримтууд хангалттай байгаа юу. Тухайн үеийн бичлэг, зураг гэрч гэх мэт?
-Надад нотлох баримт хангалттай байгаа. Зураг, бичлэг, тухайн байршлын камерийн бичлэг ч цагдаад бий. Тиймээс бүх зүйл нотлох баримттай гэсэн үг. Мэдээж гэрчүүд ч мөн байгаа.
-Гомдол гаргахдаа бүлэг хэрэг гэж гаргасан уу. Ганц хүн дээр гаргасан уу?
-Бүлэглэж танхайрсан гэдгээр нь гомдол гаргасан.
-Хоёр найзыг нь мөн зодсон гэж та яриандаа дурдсан. Найзуудынх нь биеийн байдал ямар байгаа вэ?
-Нэг нь хөлийн зөөлөн эдийн гэмтэлтэй гээд 3, 4 өдөр доголсон. Эм уугаад зүгээр болсон. Цагдаа дээр очоод мөн хэлсэн байдаг. Харин шүүх шинжилгээн дээр очоод хүнд бэртээгүй юм чинь гээд орхисон. Харин би тэгэх боломжгүй нөхцөл байдалтай болсон учраас орхиж чадаагүй юм.
Түүнтэй холбоотой нийгэмд өрнөөд байгаа асуудлууд дээр манай редакцын зүгээс дэвшүүлсэн агуулгыг доорх линкээр уншаарай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оюунэрдэнээ ЭНэ Зөвлөхөө шорон руу нь явуулаач
ГЭМТЛИЙН ЗЭРЭГ БОЛ МААШ ХҮНД АНГИЛАЛ ХАМАРНЫ ТАСЛАВЧ ГЭМТЭЖ АМЬСГАЛ ТАСАЛДАЖ ЗҮРХ НЬ ШУУД ЗОГСОНО ГЭСЭН ҮГ ШҮҮ.ЭНЭ СЕКСЦАГААНБОГДЫГ ЛАЛАРХАРХЭРЭЭ БОЛГОХ НЬ ЗӨВ ХАР ТАМХИ МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ХҮН БИШ ҮҮ? ЯАСАН ДЭЭРЭЛХҮҮ НОВШ ВЭ? ЕРӨНХИЙ САЙДАА НААД МАНГАР БАЦААНАА ӨӨРИЙН БИЕЭР ГАНЦ ХУДАГТ ХҮРГЭЖ ӨГӨӨЧЭЭ.ТЭР МУУ БОЛОВСРОЛГҮЙ ЦАГДАА НАР БАС ЮУН ПЯЛДАГА ЮМ ХҮН ЗОДУУЛААД ХҮНД БЭРТЧИХЭЭД БАЙХАД ХҮҮХЭН ШИГ ГЭЖ ЗАГНААД БАЙХДАА ЯАДЫН.ХӨНГӨН ГЭМТЭЛ ГЭЖ ГАРГАСАН ДҮГНЭЛТИЙГ БҮҮ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР ЭНЭ БОЛ ХУДЛАА ДҮГНЭЛТ НААДАХАА ШОРОНГИЙН ХУЛГАЙЧ БОЛГООЧ ТЭНД ОЧООД ЯАХЫГ НЬ ХАРМААР БАЙНА.
Ичдэггүй з�##�уу юм аа
Эртхэн шоронд нь явуул тэгэхгүй бол наадах чинь хүн �##�ах юм байна
ЕРӨНХИЙ САЙД МИНЭ ЭНЭ НӨХРИЙГ �######�УУЛЖ ХОЛДУУЛСАН НЬ ДЭЭР ЮМ БНА ШҮҮ
УДАХГҮЙ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХ БАЙЛГҮЙ ДЭЭ
Заав�##� бүх зодуулсан хүмүүс нь ярьсны дараа �######�уулах хэрэгтэй. Эхнийх нь ил болоход л �######�уулах хэрэгтэй. Угаасаа их новшийн амьтан байна-
Заа ингээд насны хоолоо улны амьдр�##�аар сольдог динэг сду бдаг л юм бна.
таарсан таар шуудайнууд з�##�уучууд бүгд сайн мэдлэгтэй биш шүү, �######�уулж байранд нь тавих хэрэгтэй
Ийм л юмнууд байдаг шүү дээ. Ацаараа з�##�уучуудын асуудлаар зөвлөдөг юм. Өөрөө ч хүн болж төлөвшөөгүй юмнууд. Оюук ч адил. Хүн танихгүй, зөв хүнээ олж томилж чадахгүй байнаа гэдэг чинь өөрийнх нь хир хэмжээ, ур чадвар, туршлага байхгүй байгааг л илтгэж бгаа шүү дээ. Бусад томилсон хүмүүс нь ч бүгд адил. Ийм хүмүүс бидний дээр з�##�раад байхаар яаж улс орон хөгжиж, яаж бидний амьдр�##� сайжрах вэ дээ.
Ямар тэнэг з�##�уу вэ хүнээс үнэтэй пиджак гэнээ чааваас даа оюунэрдэнэтэйгээ таарсан таар шуудай юм байлгүй хулгай луйвар амар хялбар аргаар баяжсан хөдөлмөр боловсролоороо амьдарч яваа хүн хэзээ ч ийм юм ярьж хүн зодохгүй тэр авгай гэх хүүхэн нь ч гэсэн таарсан бөөлжис цутгам юмнууд
Цагдаагийн дэргэд хүн үсдэж зодно гэдэг аймаар хүн л гэсэн үг. Гудамжны цагдааг буутай болгох шаардлагатай. Аягүй бол цагдаад очоод худлаагаасаа энэ з�##�ууг гүтгээд баахан ярьсан байгаа. тэр цагдаагийн үзүүлж буй хариу үйлдлээс харв�##�.
Ер нь нас болон цаг хугцаа гол юм бна. Цагийн уртад зөв нийгэмшсэн хүн л улс орныхоо төлөө амьдарч чадна гэж үг гаргах хэрэгтэй юм байна. 40-45 нас дөнгөж л өөрийгөө олох гээд л байгаа нас юмшүүдээ
Секс цагаанбогд ч гэх шиг. Шоронд нь илгээж секс цагаанбанди болго чацгыг...
Энэ чацга Ерөнхий сайдын зөвлөх хийж чадах уу.Сагацан баасыг номхруулах хэрэгтэй.
Nert Zohoilch Tudev helsen bdag. Bid iim l humuusiig tolgoi deeree gargaad utgun shingenee bidnii deerees asgahiig ni zuvshuurch bdag humuus shuu dee
Ямар хүйтэн царайтай нөхөр вэ энэ з�##�уу
Энэ зөвлөх чинь ямар аймар ажлын мест юм бэ? Монголиачуудаа??? Энэ нүдүүлсэн з�##�ууг бас зүв зүгээр бсан гэж бодохгүй л бна. Эсвэл гүтгэлэг байх магадл�##�тай. Би тэр дуулдаг гээд бгаа нөхрийг өмөөрөөгүй, танихч үгүй. Гэхдээ асуудлын гол нь энэ улс төр гээч чинь хүнийг бол амьдаар нь �##�даг юм бна. Нэр хүнд олсоноороо энэ дуулдаг з�##�уу бурууджээ. Түүнээс жинхэнэ зэвүүн суганы үснүүд чимээгүй паразитын ажлаа хийсээр л байгаа, хийсээр ч ирсэн. Энэ мест нь их л ашигтай мест юмаадаа.
Тэнэг бололтой. Олон з�##�уучууд нийлээд зовчихлоо гэсэн чинь бараг хохь нь гэсэн байна.Олонд танигдсан хүн ингэхгүй гээд өөрийнхөө тархины хэмжээгээр сэтгэж ээ.
ганцаараа явж байгаад олон з�##�уучуудад зодуулсан байна хүүрээ
Энэ яргачинаа �######�уулаачээ Оюука. Илэрсэн нь одоо 2 өөр олон хүн зодохоор танхай хулгиан байна.
Ёрөнхий сайд минь ийм зөвлөх авмааргүй юм биш үү .үнэтэй пиджак өмссөн ч гэх шиг , хүний эрүүл мэнд гоо сайхан энэ муу пиджакнаас дор үнэлэгдэх юм уу ??? Ёстой солиордог боловсролгүй з�##�уу ёрөнхий сайдад зөвлөх үү??
Davartsan g###gnuud ve. Ene zalyyd tyslamaar bn. Tsahda prokuror shuuh ajlaa hyyliin dagyy l hiigesei
Шинэ дарга үнэхээр цээж том юм байна. Ийм м�##�нуудыг юун төр рүү шургуулах?
Хамга�##�аад энэ тэр болоод байлгүй шууд шорон руу нь явуулж байх. Тэнд очоод хүний хамар хуг�##�аад үзэг.
Битгий бууж өгөө наадуултайгаа битгий харьц. Битгий өөрөө утасд. Чамаас уучл�##�т гуйж хүн чанартай хандахгүй. Тийм болоод наадуул чинь гэмт хэрэгтэн болдог юм. тийм хүмүүсээс юу ч хараад нэмэргүй. наадуул чинь мөнгөөрөө одоо танил т�##�аараа хахуульдаж хэргээ даруулахыг л бодож байгаа бууж өгөлгүй шүүгчийн царай харах хэрэгтэа. Тэгээд эмчилгээний мөнгөө бүгдийг нь нэхэмжил. Чамд хуульч өмгөөлөгч хэрэгтэй. Гэмтлийн эмнэлэг ягаад сайн тодорхойлж чадаагүй оношлохгүй явуулсныг ойлгохгүй байна. Муу хэвээрээ л байна. Монголын ганц урдаа барьдаг эмнэлэг тэр дор нь очиж байхад бүх оношилгоогоо хийгээд энэ хүнийг мэргэжлийн эмч рүү нь шилжүүлэх ёстой.
Эмэгтэй хүн зодлоо. өмнө нь гудамжинд явсан танихгүй хүн зодож хүнд гэмтээлээ. Жирийн хүнд бол энэ хүнд гэмтэл байна. Цагдаа нь ч гэж цагдаа эмч нь ч гэж эмч. Цагдаагийн хажууд зодсон үсдэж цохьсон цагдаа с�##�гаагүй гэдгээ шүүгчийн өмнө сайн хэлэх хэрэгтэй.
Гэмтлийн эмнэлэг ша�##� донгио хэвээрээ л байна. Эмнэлэгт очоогүй биш мэргэжлийн эмнэлэгт очиж байхад олигтой оношлоод дараагийн тийм мэргэжлийн эмчид яар�##�тай үзүүлэх бичиг хийж өгдөг. одоо нөгөө устсан 13 А-г хийж өгч шилжүүлж байх ёстой.
13а-г заав�##� ашиглахыг хориглосон болохоос Энэ з�##�уугийнх шиг ийм яар�##�тай үед хурдан мэргэжлийн эмч хооронд зорчуулахад ашиглаж болох хэвээрээ ! Энэ з�##�ууг та нар зүгээр аргацаагаад буцаагаад явуулсан байна. З�##�уу, өөрт нь анх удаа ийм юм тохиолдож буй учраас сайн мэдэхгүй гэртээ 7 хонож цаг �##�дсан одоо хурдан хаг�##�гаанд орж чадахгүй удаан хугацаа �##�даж байна. Та нар бараг хүлээж аваад хаг�##�гаанд оруулах ёстой биш үү ? чадахгүй бол наад сууд�##� бөглөдгөө болиод �######�аад оронд нь чадах хүмүүст наад төрийн суудлаа өгөөч ! Өөр ажил хийж т�##�хныхаа мөнгийг зулгаацгаа гэмтлийн эмч нар аа ! Ийм тохиолдолд цагдаа угаасаа гэмтэл дээр оч гэдэг, гэмтэл нь бас гэмт хэргийн шинжтэй бол заав�##� цагдаад бүртгүүлдэг эмнэлэг дээрээ цагдаадтай байдаг. ийм зөв тойрог дотор байж яагаад энэ з�##�ууг буцаасан бэ ? Нөгөөдөх нь яахаа мэдэхгүй. та нар өөрсдөа яар�##�тай оношлоод �######�шгүй бол өөрсдөө эмчлээд хаг�##�гаа хийх бол хийгээд үгүй мэргэжлийн эмч рүү шилжүүлнэ гэвэл өөрт нь хэлээд шилжүүлж хүлээн авах эмч эмнэлэгтээ мэдэгдээд заав�##� эзэнтэй дамжуулах ёстой !
Найзуудтайгаа хамт шоронд л орох хүн байна.
Найзууд нь гэж ямаршуу юмнууд хамт байсан ? Зургийг нь ил тавь. тэгээд бүгдээрээ тэдний холбогдолтой юуг ч эсэргүүцье
Даварсан муу долир вэ? Ийм хүнээр зөвлүүлэж байгаа хүн бүр дорд нэгэн байх нь ойлгомжтой арчаагүй яргачин
Новш юм да.х�##�
Хамар ёстой хэцүү шүү. Амьсг�##�ахад үнэхээр хэцүү. Ийм з�##�уу хүнийг ингэж насаар нь гэмтээх гэж. Ямар муухай хүмүүс вэ араатнаас дор.
Nileed hund shiitgel avahaar l case bna. MAN tolgoid n ireed yavuulah baih aa, uuriin namiin heregtnuudiig dandaa haitsaildag soyoltoi
Оюун-Эрдэнийн хажуугийн цоожтой өрөөнд хүчирхийлэл яаж хийх т�##�аар ЕС-д зөвлөөд сууж байгаа.
Бөгсцагаанбуг хүн зодоод л л�##�рын шүү
muu novsh hitad huur sh dee
Мөрөөрөө явж байгаа хүнийг дээрэлхэж ,зодож гэмтээсэн бүлэг хэрэгтнүүдийг хатуу шийтгэ,бу�####�д нь сургамж болог!
Sektsagaanbogd nertei g###g udahgui shoron ywah ni dee!!! , Tuvshinbayar shig oddiin uvchin tusaj sagsuu bolson baina!
Энэ сагсуу долирыг шорон руу явуул
Өө за за энэ бацаан чинь эрүүгийн элемент байна ш дээ
Оюука цуг явсан уу
ухаантай з�##�уу байна, гантулга гэж ямар сэжгийн новш вэ, цагдаа нарт хахууль өгөөд арг�##�чих вий дээ
Оюун-эрдэнийн зөвлөхүүд дандаа АН-ынхан байдаг учраас тэд нах�##�ьный байх нь аргагүй.
Яагөөд эртхэн ингээгүй юм одоо нэг асууд�##� сөхөнгүүт л дахи�##� гээл нотлох баримтгүй ша�##� худлаа л юм жаахан бодож шүүлтүүртэй хандаач!
Yooy pzdaaaa we
Ийм зэргийн хэргийг байнга шахуу үйлддэг рецедив этгээд байна шд, сайн үр дүн хүлээлтгүй. Хүн амьтнаас зайдуухан, хүүхэн шуухнаас холуурхан байлгамаар аж.
Шоронд байх хүн байна дөө.Ийм хүмүүс хэзээ ч засрахгүй зэрлэг гэр бүлд өсжээ...
Ухаангүй ноёнд урагшгүй �##�бат
Doliison hachin pizdu l bna shde.ajlaas ni halaad shorond ni hiih heregtei
Шоронд нь явуулж сексцагаан хошного болгосон нь нийгэмд тустай юм байна. Хөөрсөн банди хүний аминд ч хүрч мэднэ. Байгууллагуудад очиж лекц уншдаг гээд байгаа юмаа бас. Ичиж үхмээр муу хар баас вэ.
Naad hylar l###r chin hun zohij chddimy ydj baigaa onoh uu???
Eronhii saidn huchirhiilegchiig oogshuuldeg eveeldee avdag iim baihad uls oron dapuurhaas yahav dee
Buudchihval yasan yum
Солир хялар юмнууд дээр гарж тэнэгтэх үе ирж нтр
Pufff anhnaasaa l balai zaluu bsan sht. Odoo er ni zaluuchuud socialaar yrisan bolgoniig shuteed bh hereggui shtdee. Gadaad hel suraad yum uzeed ireheer ter tsetserheed bgaad humuus zugeer copy paste hiidgiig oilgonoo. Iim huneer bagaa burduuleed Said ah negiig bodmoor yum!!!
Даварчихсан нус вэ, их анг�##�заад байв�##� монголчууд хариугаа авахдаа сайн ард түмэн шүү