Нийгэм мэдээ

"Эрдэнэт үйлдвэр"-ийн Т.Батмөнх хууль бусаар наймаалсан хуучны эд зүйлийг худалдан авсан байх магадлалтай

Олон нийтийн сүлжээнд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнхийн ажлын байр, хувийн сууцанд нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн ам.доллар, эртний эдлэл зэргийг илрүүлсэн тул баривчлан шалгаж байна гэх мэдээлэл тархаад буй.

Үүнийг холбогдох байгууллагын албан тушаалтнаас тодруулахад "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнхийг хуучны эд зүйл хууль бусаар наймаалсан хэргийн худалдан авагч байх магадлалтай хэмээн нэгжлэг хийсэн. Одоо мөрдөн шалгах үйл ажиллагаа явж буй" гэв.

Харин тухайн асуудалд нэр холбогдогч Т.Батмөнх "Би жижиг гарын хөөрөг нэг хүнээс худалдаж авсан нь үнэн. Гэтэл тэр хөөргийг зарсан хүмүүсийг шалгаж байгаа юм байна. Миний хувьд тэр хөөрөгтэй холбоотой мэдүүлгийг цагдаагийн газар очиж мэдүүлэг л өгсөн, бас хөөргийг цагдаагийнхан авч явсан.

Намайг баривчлагдсан гэх мэдээлэл яваад байгаа нь худлаа шүү, одоогоор Эрдэнэтэд буй. Цагдаагийн байгууллага тэр хөөрөгтэй холбоотой шалгалт хийж байгаа учир намайг хөөрөгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байхыг хүссэн. Тиймээс өөр мэдээлэл өгмөөргүй байна. Хөөргөөс гадна гадаад валют манай гэрээс гарсан тухай, мөн намайг эрх мэдлийн хүрээнд өөрийн жолооч байсан хүндээ автомашин хямд худалдаалсан гэх хэрэгт хамаатуулан шүүгдээд явж буй.

  • Мөнгөний тухайд, Би Солонгос улсад зүрхний хагалгаа хийлгэх шаардлага гарсан юм. Эмчилгээний зардалд Монгол мөнгөөр тооцвол 120 сая орчим төгрөг шаардлагатай гэсэн. Манай гэрт 100 сая орчим төгрөгтэй тэнцэх гадаад валют байсан нь үүнтэй холбоотой. Тухайн мөнгөний эх үүсвэр, баримт бичиг надад бүгд бий.
  • Харин надад хамаатуулан шалгасан “Лексус” -570 маркийн тээврийн хэрэгслийн асуудлын тухайд хариулт өгөхөд, эхэндээ намайг худалдан авсан хэмээн үзэж, шүүхээр орсон. Тэгээд би тэр автомашиныг аваагүй, миний жолооч байсан хүн авсан нь тогтоогдоод, шүүгдээд явж буй. Ирэх сарын эхээр шүүхийн шийдвэр гарна. Тэр үеэр энэ талаар дэлгэрэнгүй ярилцлага өгөх бодолтой байна" хэмээсэн юм.

Түүнтэй холбоотой “Лексус” -570 маркийн тээврийн хэрэгсэл Авлигатай тэмцэх газраас 140 сая төгрөгийн үнэлэгдсэн. Улмаар зах зээлийн үнээс доогуур буюу 16 сая төгрөгөөр арилжаалагдсан ажээ.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2024-09-10 08:26

ХОВО МАШИНААР АЧААД АРД НЬ АХИАД ДАЙЛУУР ҮЛДСЭН ГЭЭД БАЙСАН НЬ ХУДЛАА ЮУ? ЗҮРХНИЙ ХАГАЛГААГ МИНИЙ МОНГОЛ ХИЙНЭ.ЦЭЭЖИЙГ ЧИНЬ ЯРААД БОРХОН ЗҮРХИЙГ ЧИНЬ ГАРГАЖ ИРЭЭД УГААГААД МЕТАЛЛ СУДАС ТАВИАД ЭСВЭЛ ГАХАЙНЫ ЗҮРХ ЧААЧИХНАА ШӨНӨ ЖААХАН ХУРХИРНА ЗҮГЭЭР ХӨ.ОДОО АЖЛААН ӨГӨӨД АТГ н ҮҮДЭНД ЖААХАН ЧУЛУУ НЯСАЛДАА НАЙЗАА ЗҮРХ МҮРХ ЧИНЬ ЁО ЁО БОЛЧИХООД БАЙХАД ЮУН ХӨӨРӨГ ЗҮРХНИЙХЭЭ ОРОНД ХӨӨРӨГ ЧААХААР ШИЙДЭЭ ЮУ? ИЙМЭРХҮҮ АЛИАЛАГЧ НАР УНАХААРАА ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА БОЛДОГ ШҮҮ.

Юрий Петрович
Юрий Петрович
2024-09-10 08:54

Угийн л хулгайч золиг л доо

Oyunchimeg
Oyunchimeg
2024-09-10 12:59

Ажилаа мэддэг сайн дарга шүү

Отгоо
Отгоо
2024-09-10 13:14

Эрдэнэт үйлдвэрийн ажилаа ба бээгүй мэддэг мундаг инженерүүдийн нэг дээ сайн явахад садаа мундахгүй гэж янз бүрээр л гүтгэх юм даа

Зочин
Зочин
2024-09-10 13:44

570 г 16саяаар зарсан юм уу?

Зочи
Зочи
2024-09-10 14:57

Сайн эмчилүүлмээр юм шиг амжилт хүсьё муу юм холуур өнгөрөг

Зочинзочин
Зочинзочин
2024-09-11 02:40

Зочтн

Zochin
Zochin
2024-09-11 15:58

Авгай нөхөр хоёр Хоёулаа адилхан шун�##�ын тулмууд.

Зочин
Зочин
2024-09-11 19:54

Захирлаар тавих хүний нэг шүү.Бас л нэг томилгооны хоноцын нэг нөхөр ирж бужигнуулах
байхдаа.Яг л Даваацэрэн
шиг.

зочин
зочин
2024-09-15 12:34

бузар бирднүүд юмаа нүгэл нь нүдээрээ гарч дээ чааваас

Зочин
Зочин
2024-09-15 21:41
Reply to  зочин

Ажилаа мэддэг сайн хүн шүү

Зочин
Зочин
2024-09-16 14:46

Ийм хүнийг өөрийнх нь овог, нэрээр бичиж бай. Эрдэнэт үйлдвэр гэж энд бичих шаардлагагүй шүү сэтгүүлч гуай

Батмөнх
Батмөнх
2024-09-16 18:08

Арчаагүй шун�##�тай өлөн хулгайч хөрөнгөө хура�##�гаж шорондоо суух хэрэгтэй

Иргэн
Иргэн
2024-09-16 18:59

Хамрын хийдийн сан хөмрөгөөр танай үйлдвэрийн нэг хурган дарга (ламанцар) бизнес хийгээд удаж байгаа биз дээ??? Та хоёр таггүй найзууд!!!

Зочин
Зочин
2024-09-17 13:33

Хөөрөг хүнээс авахад буруу юу байна.Зарах хүн бол ёстой кино шиг Хүннүгийн хааны хөрөг ч гэж бүлтэрнэ.Би хулгай хийчихсэн юм авчах гэх хүн лав байхгүйлдээ.Мөнгө ч гэсэн өндөр ц�##�интай хүнд ш�##�ихгүй тоо байна.Нөгөө гэрээс нь бас оймсноос нь тэрбумаар гардаг нөхдүүд юу болсон бэ.

Холбоотой мэдээ

Back to top button