НИЙГЭМ

Орон сууцны үнэлгээ өсөж модон "жорлон"-той хашаа, байшингийн үнэ хоёр өрөө байртай тэнцэж байна

Байрны үнэ өссөнтэй холбоотойгоор зам дагуу байрлалтай хашаа, байшингийн үнэ нэмэгдсэн байна.  Бид тухайн асуудлын дагуу орон сууцны өнөөгийн ханшийг, төвийн зам дагуу байрлалтай хэмээн худалдаалах гэж буй хашаа байшингийн үнэтэй харьцуулан дараах мэдээллийг бэлтгэлээ. 

-Зам дагуу гэх шалтгаанаар хуучин хашаа байшингаа 120-230 саяар үнэлж байна-

Баянзүрх дүүрэг 16 дугаар хороонд зам дагуух хашаа байшинг 190 сая төгрөгөөр худалдаалах аж. Бид тухайн зарыг байршуулсан эзэнтэй холбогдоход “хашаа дотор нэг байшин, машины зогсоол, контейнер бий. Байшингийн тухайд 6*8 хэмжээтэй, дулааны шугамд холбогдоогүй, гадна модон жорлонтой. Гол нь байршил нь зам дагуу, сургууль цэцэрлэгтэйгээ ойрхон” гэв.

“Улиастай”-н зам дагуу байршилтай хашаа байшинг 230 саяар зарна гэх зарын дагуу холбогдлоо. Ингэхэд “Манай хашаа байшин Улиастайн зам дагуу байршилтай. Хашаа дотор нэг машины зогсоол,, нэг байшин бий. Байшингийн тухайд 63 мкв талбайтай, дулаан холбогдож болох эсэхийг мэдэхгүй байна” хэмээсэн юм. 

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд 140 саяар хашаа байшин зарах зарын тухай холбогдоход “Байшингийн хувьд 70 мкв талбайтай, тогоор халдаг. Байшингаас гадна нэг зогсоол, агуулах хэвээр ашиглаж болох хуучин байшин байгаа. Гадна нойлтой” гэв.

“Монел”-ийн зам дагуух хашаа байшинг 120 саяар худалдаалах зарын дагуу холбогдоход “Авто засвар болгон ашиглах боломжтой 10*14 хэмжээтэй байшин болон 500 мкв газартай хашаа байгаа. Дулааны шугамд холбогдоогүй” хэмээв. 

Үндэсний Статистикийн Хорооноос сар бүр орон сууцны үнэ ханшийн талаар мэдээлдэг. Тэгвэл хамгийн сүүлд буюу шинэчлэгдсэн мэдээллээс харахад,

  • Хуучин байрны нэг мкв үнэ 2.8-4.7 сая төгрөгийн хооронд байна. Дундаж нь 3.9 сая.
  • Харин шинэ орон сууцны нэг мкв-ийн дундаж үнэ 2.9-4.3 сая төгрөг байгаа юм. Дундаж үнэ нь 4.1 болж байгаа юм.

Гэтэл зам дагуу гэх шалтгаанаар худалдаалах гэж буй хуучин хашаа байшин 120-230 саяын үнэтэй. Үүнийг хуучин байрны дундаж үнэтэй харьцуулбал 30-58 мкв, шинэ орон сууцны дундаж үнээр тооцвол 29-56 мкв хоёр өрөө байрны үнэтэй тэнцэж байна. Тэгэхээр модлон жорлонтой, хуучин хашаа байшинг хоёр өрөө байрны үнэтэй тэнцэх өртгөөр худалдаалж буй гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Нар
Нар

Бөөн баастай хашааг ийм үнээр авдаг тэнэгүүд байдаг юм байх даа

Зочин
Зочин
Reply to  Нар

Чиний цонх хаалганаас үнэтэй за

bair ulam usuh bolno
bair ulam usuh bolno

bair ulam usuh bolnoo.usguh ch bolno.huuhin hashaanuudiig hen avah ve dee kk

Зочин
Зочин

Yamarch himdhan yum hudla hunter toglool

Зочин
Зочин

Bairnii une usuhuur dagaad nuhen jorlonguudiin une usnu.shuu deer.jorlongiin nuhen deer oronsuuts bariad baigaa humuus de.geree jorlongiin nuhen deeree barisantai adil baih.sur suldgui l yum bolj bn da

Зочин
Зочин

Хууль журамгүй үйлдэл ийм л гайтай хар муу үр дагавартай байр нэртэй цемент болокууд хашаа нэртэй баас муу усны нүхнүүд дээрэмчид шулаачидаар дүүрсэн улс орон

Зочин
Зочин

Хаа сайгүй монголоор дүүрэн өлөн шуналтай хулгайч нар гоёшүү малнууд

Зочин
Зочин

яаж ч бодсон зам дагуу нь ашигтай. хотод байранд амьдарсанаас хөдөө амьдарвал илүү сайхан.

Гэр хорооллын орк
Гэр хорооллын орк

Газар байрнаас үнэтэй болох цаг хугацаа удахгүй манай гэр хорооллынхон минь

Гэр хорооллын орк
Гэр хорооллын орк

Хашааны газрыг дор хаяж 300,саяаар зар

Зочин
Зочин

Давар муу орлого сда. Утаандаа хордож үх

Zochin
Zochin

Hashaani gazar hezeech hediid ch vnetei.bairaar yadgiin belen yumand durlasan orkud l bdag bolson bna le.

Зочин
Зочин
Reply to  Zochin

Шаана биз чиний утааны голомт баас, шээсэндээ баригдсан архичидаар дүүрсэн ямбий хашаа үнэд орлоо юу????

Зочин
Зочин

шинэ байрны үнэ хан уулд 5-6-7-8-9-11 сая байхын үнэгүй мн дээр. алтаар барьсан юм шиг үнэлдэг болжээ үнэн дураараа. нүүрсчид гитад 2 л авдаг байхдаа. тэгэхээр хашаа байшин ийм үнэ хэлнэ угаасаа төгрөгийн ханш унаад хоол хүнсний үнэ нэмэгдээд мэдкүэээ хаана ч яаж амьдраад байгаан.

Холбоотой мэдээ

Back to top button