Энтертайнмент
Алиалагч, жүжигчин Л.Нурбуланы хагалгаа амжилттай болжээ

Монгол Улсын СТА, жүжигчин Л.Нурбулан уушигны буглаа гэсэн оноштойгоор Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж байсан билээ.
Улмаар БНХАУ-д хагалгаанд оруулахаар түүний ар гэрийнхэн болон анд нөхөд нь хандивын аян өрнүүлж байсан юм. Тэгвэл тэрбээр, өмнөд хөршийн Шанхай хотноо хагалгаанд орж, амжилттай болсон гэх мэдээлэл байна.
Энэ талаар MGL радиогийн хөтлөгч Хашчулуун өөрийн цахим хуудаснаа, “Нурбулан маань БНХАУ ын Шанхай хотноо хагалгаанд амжилттай ороод ирлээ. Нурбуланы хандвын аян албан ёсоор дууссаныг мэдэгдэж тусалцаа үзүүлсэн ард олондоо гүн талархалаа илэрхийж байна. Нурбуланы биеийн байдал сайжирч байна. Дүүдээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье” хэмээжээ.







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.