БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Замын-Үүдэд ажиллана
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ баасан гаригт Замын-Үүдээр орж ирнэ гэсэн албан тов гарсан гэх мэдээлэл байна.
Тэрбээр 2022 оны 8-р сард манай улсад дээд хэмжээний айлчлал хийж энэ айлчлалаараа Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудлаарх манай талын хүсэлтийг Хятадын тал анхааралдаа авч, үргэлжлүүлэн ажиллана хэмээн илэрхийлсэн юм.
Мөн өнгөрөгч долоо хоногийн амралтын өдөр БНХАУ-ын дэд дарга Хань Жөн айлчилж, боомтуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын гарцуудыг холбох зэрэг асуудлаар хоёр тал харилцан санал солилцсон юм. Тэрбээр эл айлчлалын үеэр яригдсан агуулгуудаа төрийн дээд түвшинд тайлагнаж, ирэх аравдугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпиний айлчлал товлогдох эсэх асуудлаар мөн санал солилцсон юм.
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголын Замын -Үүд боомтоор нэвтэрч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэрээ тус боомтын ачаа эргэлт, бусад тулгамдаж байгаа асуудалтай газар дээр нь танилцах зорилготой аж.
Айлчлалтай зэрэгцүүлэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтэцтэй танилцаж, цаашлаад БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И-г угтан авч уулзахаар болжээ.
Уулзалтаар хоёр улсын ачаа эргэлт, боомтын нэвтрэлт, төмөр замын гармуудыг урд хөрштэй холбох зэрэг эдийн засгийн хувьд томоохон ач холбогдолтой сэдвүүдээр санал солилцох чигтэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаа! замын үүдэд Хятадын Гадаад хэргийн сайдтай уулзахдаа дараах асуудлыг тавьж харилцан шийдэх хэрэгтэй:
1-рт замын үүд болон эрээний боомтоор монголчуудыг нэвэрэхэд хилийн цэргийн �##�ба хаагчид их удөан хүнд сурт�##�тай байдаг. Паспортад гарсан орсон тамаг дарахад тэгж удаж хүнд сурт�##� гаргах хэрэггүй.
2-рт хятадын хилийн �##�ба хаагчид маш удаан их хүнд сурт�##�тай. Харьцаа их муутай. Ууртай нөхөд байдаг. Тэднийг инээж харьцдаг. Мөн хөнгөн шуурхай болгох.
3-рт замын үүд болон эрээний га�##�иар гарахад иргэд бүх бараагаа 2 гартаа бариад мөн нуруу мөрөндөө үүрч байна. Үүнийг болиулах хэрэгтэй. Техник технологи хөгжсөн үед барааг машнаас нь буулгахгүй эсхүл конвероор гулсуулж рентегенээр харах гэх мэт ажлыг хийдэг болох.
Овоо доо. Контейнерийн шагчид модноосоо газар луу марш...
Саяхан Эрээн ороод ирсэн. Их л хэцүү юм билээ. Бидний хэдэн монголчууд ачаагаа чирээд наашаа цаашаа гүйсээр байгаад бүтэн өдрийг барсан. Хятадын хилийн цэргийн �##�бан хаагчид маш муухай ааштай, их удаан, наашаа цаашаа хар гээд бас арван хүрууний хээг нэг бүрчлэн даруулах гээд жинэхэн тамладаг юм билээ. Нөгөө Учр�##� гишүүн, шадар Амарсайхан нарын цахим махим бүр цаашаа байна лээ шүү. Дарга нар худлаа ярьж ард түмний толгойг угаахаа болио.
За ерөнхий сайдаа наад хилийн боомт дээр ажиллахдаа хоёр улсын хилийн ажилтнуудын удаан хөдөлгөөнийг шуурхай болгоорой. Мөн хилээр гарахдаа ачаа бараагаа нуруундаа үүрээд хоёр гартаа чирээд явдгийг болиулж өгөөрэй дээ.