Анхны мэтгэлцээнийхээ үеэр Камала Харрис, Дональд Трамп нар бие бие рүүгээ ширүүн үгээр дайрав
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис болон Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп нарын мэтгэлцээн болж өндөрлөлөө. Мэтгэлцээний үеэр хоёр тал бие биенийхээ улс төрийн бодлогыг хатуу шүүмжилсэн байна.
Мэтгэлцээнийг нээж Камала Харрис өөрийн сэдвийг эхлүүлсэн бөгөөд эдийн засгийн хямралын жилүүдэд Дональд Трамп хэрхэн ажилгүйдлийг бий болгосныг сөхөв. Трамп 81 сая хүнийг ажилгүй болгосон хэмээгээд Америкийн жирийн иргэдэд бус тэрбумтнуудыг дэмжих хөтөлбөр барьсных нь төлөө түүнийг хатуу шүүмжилсэн юм. Ковидын үеийн эгзэгтэй нөхцөл байдлыг маш хүнд даван туулснаар зогсохгүй Трампын ажлаа хүлээлгэж өгснөөс хойш Цагаан ордонд үлдсэн олон асуудлыг мөн хатуухан шүүмжилжээ.
Мөн хэрвээ ерөнхийлөгчийн сонгуульд ялах юм бол ямар чиглэлийг урдаа барих талаарх зураглалаа танилцуулав. Компанийн татварыг цаашид 28 хувиар өсгөж, Хятадтай барих эдийн засгийн байр сууриа илүү хатуу болгоно гэдгээ Камала Харрис тодотгосон бөгөөд худалдааны тарифыг тодорхой хэмжээнд нэмэх талаараа ч дурдсан юм. Түүчнлэн АНУ-ын хувьд тулгамдсан асуудал болоод байгаа цагаачлалын асуудалд илүү уян хатан бодлого баримтална гэдгээ илэрхийлсэн байна. Жижиг бизнесүүдийн эдийн засгийн орчныг сайжруулж, гэр бүл рүү чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ онцолсон. Үндэсний эрх, эрх чөлөөг хамгаална хэмээн хаалтын үгтээ хэлсэн байна.
Дональд Трамп хариуд нь Камала Харрисын бодлогын саналуудыг үгүйсгэж “Ердөө л Жо Байдений хуулбар” хэмээж, “Камала Харрисын IQ дэндүү доогуур байна. Улс төрчийнхөө хувьд хоёр өгүүлбэр ч холбож чадахгүй. Ийм хүн эрх мэдлээ хэрэгжүүлбэл Америк сэргэхгүй” хэмээн өөрийн цагийг ширүүхэн эхлүүлсэн юм. Мөн "Танай намаас төрийн бодлого тодорхойлсон энэ 3.5 жилд энэ яриад байгаа ажлаасаа хийсэн нэг ч зүйл алга" гэсэн бөгөөд Ардчилсан намын АНУ-ын төрийн эрхийг барьж байх хугацаанд дэлхийн III дайн эхлэх вий хэмээн санаа зовниж байна гэсэн юм.
Трампын зүгээс цагаачлалын бодлого дээрээ эрс хатуу зогсоно гэдгээ илэрхийлээд зогсохгүй Хятадаас Америк руу орох бүх бараанд өндөр татвар ногдуулна гэдгээ тодотгов. Түүнчлэн хууль бус цагаачдыг шууд нутаг буцаах, АНУ-аас албадан гаргана гэдгээ тодорхой илэрхийлсэн нь олон нийтийн дунд маргаан өрнүүлээд эхлэв. Жо Байденаас үүдэж АНУ-руу 21 сая хүн хил давж орж ирээд байна хэмээн буруутгасны хариуд энэхүү дүнг албаныхан үгүйсгэсэн бөгөөд одоогийн байдлаар АНУ-ын хилээр энэ хэмжээний цагаач орж ирээгүй хэмээх хариултыг өгсөн юм. 2021-2024 оны хооронд үндсэндээ 10 сая орчим хүн хэмээн албан тоог өгчээ.
Мэтгэлцээний эхний завсарлагаанаар АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп ойролцоогоор 28 минут 22 секундэд сэдвийн агуулгаараа ярьж амжсан бол нэр дэвшигч Камала Харрис 21 минут 25 секундийг зарцуулжээ.Хоёр дэвшигчийн хувьд бүх асуулт, хариултын цагаа бүрэн ашиглах боломжтой бөгөөд Трампын хувьд боломжит бүх цагийг бүрэн ашигласан гэжээ.
ABC, BBC, CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямайка хүний хөл нь хурдан тархи нь саат�##�тай хүмүүс.
yamaika gej ymr uls bna? Jamaica l gj sonsoj bla. Mon Kam#la bol Enethegees garaltai hun l dee. Belcheerin ma##aas deerdku tarhitai gedgee nuuj yv l daa togzog minee. l###rhan shu nre hehe
Трамп дайныг зогсоож чадах боломжоор наад эрлийзээсээ илүү
trump ni jinken 2 oguulber mergejliin hellegeer yrichihaj chadku teneg batsaanaraa uvgursun baagii l daa. hehe